Төрийн ордонд гутал нь сугарсан одонтой ээж

Хуучирсан мэдээ: 2019.06.02-нд нийтлэгдсэн

Төрийн ордонд гутал нь сугарсан одонтой ээж

Төрийн ордонд гутал нь сугарсан одонтой ээж

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эхийн алдар буюу олны хэлж заншснаар Алдарт эхийн I болон II одонг энэ жил улсын хэмжээнд 9465 ээж хүртжээ. Төрийн ордонд өчигдөр болсон Эхийн алдар одон гардуулах арга хэмжээний үеэр нэгэн бүсгүйн гутал хоёр ч удаа сугарч, Ерөнхийлөгчөөс одонгоо зүүсэн үйл явдал боллоо.

Төрийн ордны Хүндэтгэлийн танхимд ээжүүд Ерөнхийлөгчөөс одонгоо гардан авах үеэр эмч Л.Ролзодмаад Алдарт эхийн II одон гардуулжээ. Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж яваа, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн нярайн эмч Төрийн ордноос түмэн олондоо баярын инээмсэглэл бэлэглээд авсан.

Одон зүүж өгөх мөчид гутал нь хоёр удаа сугарсан ээжид “Зүгээр ээ” гэж хэлсэн Ерөнхийлөгчийн инээмсэглэл ч эерэг хандлагыг олонд түгээлээ.

Нийгмийн сүлжээнд одонтой ээжийн сандарсан бичлэг түгсэн ч түүнийг магтан сайшаах нь олон байлаа. Тус бичлэг "Аргагүй шүү дээ. Олон жил үр хүүхдээ өсгөж, өндөр өсгийтөөс хол байсан байх. Гэхдээ сайхан энергитэй ээж байна. Эх үрсийн баярын сайхан энерги түүгээсэн ээжид баярлалаа. Битгий түүнийг шоолоорой" гэсэн урмын үгтэй олонд түглээ.

Ч.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
ХөөрхөнХөөрхөн
6
ЗөвЗөв
5
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж