Монголын анхны сагсчид түүхийн архивт үлджээ

Хуучирсан мэдээ: 2019.06.02-нд нийтлэгдсэн

Монголын анхны сагсчид түүхийн архивт үлджээ

Монголын анхны сагсчид түүхийн архивт үлджээ

Монголын сагсан бөмбөгийн 3х3 эрэгтэй багийн амжилт сүүлийн жилүүдэд эрс дээшилж, Элсний наадам, Дэлхийн оюутны болон Азийн тивийн аварга шалгаруулах зэрэг тэмцээнд өндөр амжилт гаргаж байгаа билээ. Өчигдөр 23 насны Үндэсний лиг, U18 насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон Улаанбаатар Гран-При гэсэн гурван тэмцээн Д.Сүхбаатарын талбайд эхэллээ.

“Токио 2020” олимпийн наадмын хөтөлбөрт багтсан 3х3 төрлийн эрхийн төлөө Монголын баг хүчтэй өрсөлдөөнийг хийж байгаа билээ. Тиймээс эдгээрүүдэд Улаанбаатарт болж буй тэмцээнийг угтан нэгэн сонирхолтой бичлэгийг хүргэж байна.

Монголын анхны сагсчид хэмээх 1940-өөд оны авч байсан энэ бичлэг түүхийн ховор архивын нэг болон үлдэж байна. Хуучнаар Майн баярын үеэр Индэрийн /хожим Сүхбаатарын/ талбайд болсон сагсан бөмбөгийн энэхүү тоглолт нэгэн кино хальсанд үлджээ. Тухайн үед офицерийн сургуулийн сонсогчид, мөн волейболын тамирчин залуус Монголд анх удаа сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлсэн гэдэг. 1946 оны Спартакиадад сагсан бөмбөгийн төрөл орж, шилдгүүдээ тодруулсан байдаг. Харин сагсан бөмбөгийн улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцэнд 1954 онд зохиогдож байжээ.

Монгол Улсад анх удаа сагсан бөмбөгийн 3х3 ДАШТ болж байгаатай холбогдуулан түүхэн видеог агшинг хүргэж байна.

Ч.БОЛОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж