УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар тойргийнхоо 500 гаруй хүүхдийг баярлууллаа

Хуучирсан мэдээ: 2019.06.02-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар тойргийнхоо 500 гаруй хүүхдийг баярлууллаа

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар тойргийнхоо 500 гаруй хүүхдийг баярлууллаа

Өчигдөр бяцхан үрсийн минь хамгийн баяр баясгалантай өдрүүдийн нэг болж өнгөрлөө. Монголчууд бид баяр ёслолын үеэр олон хүн, тэр дундаа хүүхэд, хөгшдийг баярлуулах хүсэлтэй, сайхан сэтгэлт ард түмэн. Буян буяны дээд нь бусдыг баярлуулах гэдэг. Амралтын өдөр "Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” таарсан ч нийслэлийн дүүргүүдээс сонгогдсон улстөрчид "Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн арга хэмжээнд оролцлоо.

УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өчигдөр /2019.06.01/ тойргийнхоо 500 гаруй хүүхдэд гарын бэлэг өгч баярлуулав. Мөн энэ үеэр “Хүүхдийн ертөнц” урлагийн тоглолтыг “Хүүхдийн ордонд” зохион байгуулсан юм. Эрхэм гишүүний тухайд сонгогдсон цагаас хойш жил болгон "Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” тойргийнхоо хүүхдүүдийг баярлуулдаг бөгөөд энэ нь уламжлалт арга хэмжээ болж хувирсан юм.

УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ үеэр хэлсэн үгэндээ "Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр бол баярлаж цэнгэх баярын өдөр гэхээс илүүтэй хүүхдүүдийн өмнө тулгарч буй асуудлыг ярилцах, нийгэмд хүүхдийн дуу хоолойг хүчтэй хүргэх өдөр юм. Хүүхдийн эрхийн зөрчил сүүлийн үед их гарч байна. Тиймээс "Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг томчуудын ухамсар сэтгэхүйд нь “Хүүхэд гэдэг бидний ирээдүй, баяр баясгалан” гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Хэрэв аз жаргал гэдэг байдаг бол эд, мөнгөнд биш, үр хүүхэдтэй хүмүүс бүрт аз жаргал бий. Энэ аз жаргалаа гомдоохгүй, айлгахгүй, ичээхгүй, боловсролыг чинээнд нь тултал олгодог, эрүүл мэндийг нь бүрэн хамгаалдаг, баяр баясгалан, хөөр цэнгэлтэй байлгаж чаддаг ийм нийгмийг бид бий болгох ёстой. "Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг би алдахгүйгээр тойргийн хүүхдүүдтэйгээ тэмдэглэхийг хичээдэг” гэсэн юм.

Мөн хүүхдийн баяраа хамт тэмдэглэхээр ирсэн хүүхдүүдэд ээж, аавынхаа үгэнд орж, эх орондоо ихийг хийж бүтээх сайн хүн болон төлөвшихийг захилаа.

Эдийн засгийн байдал хүнд, бараа бүтээгдэхүүний үнэ өндөр байгаа амаргүй үед үр хүүхдүүддээ өгөх бэлэгний ачаанаас хуваалцсанд аав, ээжүүд талархаж буйгаа илэрхийлж байлаа.

УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар баярын өмнөх өдөр мөн Багануур дүүрэгт ажиллаж, тойргийнхоо хүүхдүүдийг баярлуулав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж