Ерөнхий сайд У.Хүрэлсүх чопперчдын наадамд оролцоно

Хуучирсан мэдээ: 2019.06.02-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд У.Хүрэлсүх чопперчдын наадамд оролцоно

Ерөнхий сайд У.Хүрэлсүх чопперчдын наадамд оролцоно

Олон улсын “Талын салхи-2019” мото наадмын нээлт зургадугаар сарын 8, 9-ний өдөр Сүхбаатарын талбайд болно. Тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү мото наадамд чоппер моторын дуунд нэгдсэн 800 төмөр хүлэгтэн оролцох ажээ. Мото наадмын нээлтийн ёслолын дараа төмөр хүлэгтнүүдийн цуваа “Чингис хааны морьт хөшөө цогцолбор” тийш хөдлөх юм байна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мотоциклийн спортын хорхойтон бөгөөд энэ удаагийн наадмыг нээж, тус парадад нэгдэн хамт хөдлөх юм байна. Ази тивдээ томоохон мото наадам болгон өргөжүүлэх зорилготой тус наадам нь тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэн, Монгол Улсыг олон улсад сурталчлах, жуулчдыг татах их ач холбогдолтой юм.

Сонирхуулахад, чоп буюу chop гэсэн англи үг нь тасдах, цавчих гэсэн утгатай бөгөөд Дэлхийн II дайны дараа америк цэргүүд өөрсдийн мотоциклийг засаж тоноглосноор шинэ загварын чоппер мотоциклийн үүсэл тавигджээ. 1960-аад оноос дэгжин мотоцикл хөлөглөсөн мотоциклчдыг чопперчид гэх болжээ. Монгол Улсад 1990 оноос энэ ангиллын мото спорт хөгжлийн сууриа тавьсан билээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж