Хүүхдийн төв сувилалд 36 хүүхэд өсөж бойжиж байна

Хуучирсан мэдээ: 2019.06.02-нд нийтлэгдсэн

Хүүхдийн төв сувилалд 36 хүүхэд өсөж бойжиж байна

Хүүхдийн төв сувилалд 36 хүүхэд өсөж бойжиж байна

Хүүхдийн төв сувилал үндэсний хэмжээнд нярай, бага насны хүүхдийн өсөлт хөгжлийн байдалд үнэлгээ, дүгнэлт өгч, хүүхдийг бие эрүүл, ухаан саруул өсгөн бойжуулахад сувилахуйн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй цогцоор нь үзүүлж, судалгаа, шинжилгээ, сургалт, арга зүйн зөвлөгөөг үзүүлэх зорилготой үйл ажиллагаагаа явуулдаг.

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Хүүхдийн төв сувилал”-ын үйл ажиллагаатай танилцаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тус төвийн удирдлагуудтай санал солилцож, хүүхдүүдэд бэлэг гардуулан өгчээ.

Тус төв нь улсын хэмжээнд асран хамгаалагчгүй 0-3 насны болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг асрах, нийгмийн эмзэг бүлгийн хоол тэжээлийн дутагдалтай, тураал, цус багадалт, сульдаа өвчтэй хүүхдүүдийг сувилах, дутуу төрсөн нярайг торниулах зэрэг үйлчилгээ явуулдаг улсын хэмжээний байгууллага юм.

Хүүхдийн төв сувиллын захирал Д.Оюунцэцэгийн мэдээлснээр, одоогийн байдлаар тус төвийн асрамж, халамжийн үйлчилгээнд 36 хүүхэд хамрагдаж буй бөгөөд 0-3 насны 30 хүүхэд, тусгай асрамж халамж шаардлагатай 6-16 насны таван хүүхэд байгаа ажээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж