Амралтын хөтөч: “Амттаны доктор”

Хуучирсан мэдээ: 2019.06.02-нд нийтлэгдсэн

Амралтын хөтөч: “Амттаны доктор”

Амралтын хөтөч: “Амттаны доктор”

“АЛИМ”: АМЬТАД ЭВ НЭГДЭЛ, НӨХӨРЛӨЛИЙН УТГА УЧРЫГ ОЙЛГОЖ УХААРНА

Бүтээлч Бамбүү төвийн дэргэдэх Бамбүү Театрын дөрөв дэх жүжиг "Aлим". Эвтэй дөрвөн амьтан гэх дэлхийд хамгийн богинохон ардын үлгэртээ ордог энэ үлгэрийг бид орчин үеийн хөдөлгөөнт хөгжимт жүжгийн хэлбэрт орууллаа. Үлгэр гэдэг бол цэвэр философи байдаг билээ. Дорнын энэхүү үлгэрт амьдралд аливаа зүйлийг заавал үгээр хэлж, зааж ойлгохоос илүү ухамсарлаж, мэдрэх нь маш чухал зүйл гэдэг философи агуулдаг.

Хүмүүс бид байгаль эх дэлхийгээ бүрдүүлж байгаа нэг хэсэг нь гэдгээ үе үе умартаж, байгальтайгаа хатуу ширүүн, шударга бус харьцахад эргээд бид өөрсдөө хэцүү, шударга бус амьдрал үзэж туулдаг гэдгээ ойлгох болно.

Амьтад байгальтайгаа буруу харьцсаны улмаас эмгэнэлтэй байдалд орно. Ингээд алдаагаа ухамсарлаж буруу үйлдлээ засна. Үүнийг харсан байгаль эх тэдэнд дахин нэг боломж олгоно. Энэ үед амьтад байгаль эхийг хайрлах төдийгүй эв нэгдэл нөхөрлөлийн утга учрыг ойлгож ухаарч үлгэр аз жаргалтайгаар дуусна.

3+ насныханд зориулсан тул гэр бүлээрээ ирж үзэхэд хамгийн тохиромжтой жүжиг юм.

Дүрүүдэд:

Туулай – Жүжигчин Б.ЗОЛЖАРГАЛ

Сармагчин – Жүжигчин Э.БААСАНДОРЖ

Заан – Жүжигчин П.ОДСҮРЭН

Мод – Жүжигчин Б.ТӨРМӨНХ

График дизайнер – Э.МӨНХЗУЛ

Хөгжмийн зохиолч, найруулагч – С.НУРЛАН

Ерөнхий Зураач – Д.ЭРДЭНЭЖАРГАЛ

Ерөнхий найруулагч МУСТА – Г.ГАН-ОЧИР

Продюсер – А.УЯНГА

Хэзээ: 2019.06.02 13:30 цагт

Хаана: Бүтээлч Бамбуу – Чойжин Сүитс

Тасалбарын үнэ: 10 мянга, 15 мянга

FIBA 3X3 U18 WORLD CUP

FIBA 3×3 U23 Nations League, U18 World Cup, UB Challenger тэмцээнүүд болно.

Хэзээ: 11:00 цагт (2019.06.02)

Хаана: Сүхбаатарын талбай

Тасалбарын үнэ: 5000 төгрөг

МААМУУ ХҮҮХДИЙН БАЯРЫН ТОГЛОЛТ БОЛНО

ХҮҮХДИЙН БАЯРАА ААМИ, ТААМИТАЙ ТЭМДЭГЛЭХ ҮҮ?  Монголын анхны цуврал Маамуу анимэйшний Аами Таами маань хүүхдийн баярыг тохиолдуулан гурван насны төрсөн өдрөө бяцхан найзуудтайгаа тэмдэглэн өнгөрүүлж байна.

Ямар үзүүлбэртэй вэ?

-Маамуу анимэйшний шинэхэн дугаар

-Амина, Тамира болон Аами Таами нарын тоглолт

-Циркийн үзүүлбэрүүд

-МХО-ы Angel бүжгийн хамтлагийн шинэхэн дэглэсэн бүжиг зэрэг олон сонирхолтой зүйлсийг Маамуу нартаа зориулах болно.

Хэзээ: 2019.06.02-нд 11:00, 14:00, 17:00 цагуудаас

Хаана: White Rock Center /ҮСАХ-ийн баруун талд/

Тасалбарын үнэ:  1 хүүхэд + 1 том хүн= 15.000₮

Жич: Хүрэлцэн ирсэн Маамуу нар маань нүүрэн дээрээ Аами, Таамиг зуруулж, Маамуутай зургийн орчинд зургаа авахуулж, Алиалагчидтай хамт зугаацаж, Маамуугийн шинэ бүтээгдэхүүнүүд болон бэлгийн багц, Монос группын Маамуутай бүтээгдэхүүнийг зөвхөн ОНЦГОЙ ХӨНГӨЛӨЛТТЭЙ үнээр худалдан авч болно.

KPOP COVER CONCERT

KPOP COVER CONCERT тоглолтоор БНСУ-Д кпоп тоглолт үзсэн мэт мэдрэмжийг та бүхэнд хүргэх болно. Цаашдаа Кпоп урсгалын олон арга хэмжээ, эвент, флашмоб зохион байгуулагдана.

Хэзээ: 13:00 цагаас

Хаана: Улаанбаатар палас

Тасалбарын үнэ: 20 мянган төгрөг

BE RIGHT

“UB PALACE OPEN AIR”-т энэ зуны анхны шоу “Хорт зуршлын эсрэг үндэсний аян – BE RIGHT”-д VANDEBO, GINJIN, TSETSEE, FLA, LIL THUG нар нэгдэн тоглоно.

Хэзээ: 17:00 цагаас

Хаана: Улаанбаатар палас

Тасалбарын үнэ: 15 мянга

"АМТТАНЫ ДОКТОР"

1929 онд хэвлэгдсэн Корней Чуковскийн үлгэрээс сэдэвлэн “Амттаны доктор" балетын цомнолыг бичиж, 1949 онд зохиогдсон Игорь Морозовын “Доктор айболит" балетын хөгжим дээр И.Морозов “Амттаны доктор" балетыг бүтээн 2019 оны 06 сарын 02-нд 17:00 цагаас УДБЭТеатрын тайзнаа амилан хүүхэд багачуудад хүрэх юм.

Амттанд маш их дуртай жаал хүү байн байн амттан нэхэж, эмээгээ зовооно. Гэнэт хүүгийн шүд айхтар ихээр өвдөж эхлэв. Эмээ нь эмч дуудаж үзүүлтэл шүдийг нь авахгүй бол болохгүй гэж хэлжээ. Хүү эсэргүүцсэн ч шүд нь маш ихээр өвдөж хорхойтсон учир авахуулахаас өөр замгүй гэдгийг ойлгов. Хүүгийн өвчилсөн шүдийг авахын тулд эмч унтуулдаг тариа тарилаа. Хүү төд удалгүй гүн нойронд автана. Хүүгийн зүүдэнд учирсан амттануудын ертөнцөд ямар адал явдал өрнөх бол…

“Амттаны доктор" хүүхдийн балетаар дамжуулан хүүхэд багачуудад өгөх сургамж:

  1. Амттан хэтрүүлэн хэрэглэх нь шүдэнд муу
  2. Эмч бол бүхнийг анагаагч, эмчлэгч
  3. Дээрэнгүй хандлагатай бүдүүлэг байвал эргээд заавал муу хариу нь ирэх болно.
  4. Хүн гэмээ ухаарч чадвал нүгэл нь ариусна.

Хэзээ: 17:00 цагаас

Хаана: Улсын дуурь бүжгийн эрдмийн театр

Тасалбарын үнэ: 10 мянга, 20 мянга, 30 мянга

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж