Хуучирсан мэдээ: 2019.06.01-нд нийтлэгдсэн

Хүүхдийн баярын өнгө

Хүүхдээ хөтөлсөн, тэвэрсэн, тэргэнд суулгаад түрсэн эцэг, эхчүүд хаа сайгүй алхална. Мэдээж энд тэндгүй эрээн, чамин тоглоом, бөмбөлөг, туузнууд хийсэх нь хүүхдийн баярын өнгийг улам нэмнэ. Зарим хүүхдүүд баярлан ийш тийш гүйлдэх бол зарим нь ээж, аавынхаа гараас чанга хөтлөн төөрөхөөс эмээсэн байдалтай алхлах аж. Бяцхан үрсээ баярлуулахаар эцэг эх, эмээ өвөө нар Сүхбаатарын талбайг зорин иржээ. Энд баярын үйл ажиллагааг сонирхохоор цэцэг шиг хүүхдүүд нэгэн дор цуглацгаасан байна. Төв талбайн зүүн, баруун, өмнөд хэсгээр ижил хэмжээтэй цагаан асруудыг байрлуулжээ. Харин хоймор хэсэгт нилээн нүсэр тайзыг эзэн Чингис хааныхаа өвөрт байрлуулсан байна. Хүүхдэд зориулсан олон  аж ахуйн нэгжүүд ч өөр өөрийн онцлогт тохирсон баярын арга хэмжээ явуулж буй. Эдгээр асруудын ихэнх нь худалдаа, үйлчилгээний газрууд байх бөгөөд хоол унд, хувцас, ном дэвтэр, тоглоом зэргийг худалдаалж байна.

Энэ жилийн хувьд хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг Нийслэлийн Засаг даргын захирамжын дагуу төв замын хөдөлгөөнийг түр хязгаарлан машингүй өдөр болгон тэмдэглэж байгаагаараа ихээхэн онцлог. Унадаг дугуй, скит, ролликтой, хүүхдээ тэргэнд түрсэн эцэг эхчүүд талбайг өнгөлнө. Тэгвэл илт анзаарагдсан нэг зүйл гэвэл монголчууд нэг үеэ бодвол цэмцгэр баярладаг болжээ. Гэхдээ эцэг эхчүүд хүүхдэдээ тавих анхаарал сул хайнга байдлаас болж өнгөрсөн жилийн хүүхдийн баяраар Сүхбаатарын талбай зэрэг олон хүн цугласан газруудад бага насны 60 хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчаасаа төөрсөн тохиолдол Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Харин өнөөдөр 14.00 цагийн байдлаар 51 хүүхэд төөрч, 47 хүүхдийг эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн байна. Хүүхдийг төөрч алга болохоос урьдчилан сэргийлэн цагдаагийн 1200 алба хаагч ажиллаж байна

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХөөрхөнХөөрхөн
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж