“BIG BANG” хамтлагийн дуучны секс дуулиан томорч байна

Хуучирсан мэдээ: 2019.06.01-нд нийтлэгдсэн

“BIG BANG” хамтлагийн дуучны секс дуулиан томорч байна

“BIG BANG” хамтлагийн дуучны секс дуулиан томорч байна

Өмнөд Солонгосын алдартай “BIG BANG” хамтлагийн дуучин Сынри нэр холбогдсон секс дуулиан томорч байна. Хамтлагийг үүсгэн байгуулагч “YG Entertainment”-ийн захирал нь гадаадын хөрөнгө оруулагчдыг татахын тулд хууль бусаар биеэ үнэлэх үйл ажиллагаа зохион байгуулдаг гэж “SBS” телевизийн “Хариултгүй асуултууд” эрэн сурвалжлах нэвтрүүлэгт мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр Сынри 2017 оны арванхоёрдугаар сард төрсөн өдрийн үдэшлэгтээ Тайланд, Хонгконгийн бизнес эрхлэгчдийг урьж, тэдэнд биеэ үнэлэгчээр үйлчилжээ. "Burning Sun" шөнийн клубт болсон төрсөн өдрийн үдэшлэгийн үеэр хүчингийн хэрэг ч гарсан байна.

Одоогийн байдлаар энэ хэрэгт гадаад, дотоодын таван бизнесмен нэр холбогджээ. Тухайлбал, Тайландын хэвлэлд мэдээлснээр “Origin Food” компанийн захирал Чаванос Раттакул буюу Боб хүчингийн хэрэгт холбогджээ. Тэрбээр Сынригийн төрсөн өдрийн үдэшлэгийн үеэр хүчингийн хэрэг үйлдсэн гэнэ. Хэдийгээр тэрбээр энэ хэргийг үгүйсгэсэн боловч Өмнөд Солонгосын  “JTBC” телевизийн “Гэрэлтүүлэг” эрэн сурвалжлах нэвтрүүлэгт хохирогч бүсгүй оролцож үйл явдлыг ярьсан байна. Хохирогчийн мэдээлснээр тэрбээр Бобтой бэлгийн харилцаанд орохоос татгалзахад түүнд хүчээр эм уулгаж, зоджээ. Түүнчлэн “YG Entertainment”-ийн захирал Ян Хён Суг нь “MBC” телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо 2014 оны долдугаар сард биеэ үнэлэгчдээр үйлчилсэн бизнесменүүдийн дунд Боб байсныг гэрчилжээ.

Түүнчлэн Малайзын бизнесмен, 38 настай Ло Тэк Жо энэ хэрэгт холбоотой аж. Тэрбээр Өмнөд Солонгосын дуучин “PSY”-тай найз бөгөөд түүнээр дамжуулан Ян Хён Сугтай танилцжээ. Ло Тэк Жог Интерполоор эрэн сурвалжилж буй. Тэрбээр Малайзын экс ерөнхий сайд Нажиб Разакийн мөнгө угаах хэрэгсэл  “1Malaysia Development Berhad” банкны олон тэрбумын мөнгө завшсан хэрэгт сэжиглэгдэж буй аж.

Мөн "Burning Sun" шөнийн клубын “VIP” гишүүдийн дунд Япон, Тайвань, Филиппиний хэд хэдэн бизнесмен байдаг аж. Тус клубыг Сынри удирддаг байна.

ЭХ СУРВАЛЖ: THE KOREA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж