Трамп ирэх оны сонгуульд улиран нэр дэвшинэ

Хуучирсан мэдээ: 2019.06.01-нд нийтлэгдсэн

Трамп ирэх оны сонгуульд улиран нэр дэвшинэ

Трамп ирэх оны сонгуульд улиран нэр дэвшинэ

АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трамп ирэх 2020 онд болох Нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуульд улиран нэр дэвшихээр болжээ. Тэрбээр зургадугаар сарын 18-нд Флоридад болох уралдааны үеэр ирэх оны сонгуульд улиран нэр дэвших тухайгаа албан ёсоор зарлах гэнэ. Флоридаг сонгосон шалтгаан нь тэрбээр 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд тус муж улсад үнэмлэхгүй ялалт байгуулсан юм. Орландо хотноо болох оройн арга хэмжээнд тэрбээр эхнэр Меланиа болон дэд ерөнхийлөгчийн гэр бүлийн хамт оролцох аж.

Дональд Трамп улиран нэр дэвших нь 2016 онд ерөнхийлөгчийн сонгуульд ялснаас хойш л тодорхой байсан тул энэ нь бэлгэдлийн төдий үйл явдал аж. Түүнчлэн тэрбээр дэмжигчидтэйгээ ярихдаа үргэлж үлдсэн “зургаан жил”-ийн хугацаандаа хэмээн давтан хэлдэг байна. Дональд Трампын бүрэн эрхийн хугацаа дуусахад 18 сар үлджээ. Тэрбээр өнгөрсөн 2016 оны  ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахын тулд багагүй хөрөнгө зарцуулжээ.

Үүний зэрэгцээ АНУ-ын Ардчилсан намаас 76 настай дэд ерөнхийлөгч асан Жо Байден нэр дэвших нь одоогоор тодорхой болоод байна. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль 2020 оны арваннэгдүгээр сарын 3-нд болно.

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж