АНУ-ын Элчин сайдын яамыг галджээ

Хуучирсан мэдээ: 2019.06.01-нд нийтлэгдсэн

АНУ-ын Элчин сайдын яамыг галджээ

АНУ-ын Элчин сайдын яамыг галджээ

Ерөнхийлөгчөө эсэргүүцэн жагссан Гондурасын иргэд хоёр дахь өдрөө үргэлжилж буй жагсаалын үеэр АНУ-ын Элчин сайдын яамны хаалгыг галджээ. Хилэгнэсэн жагсагчид автомашины дугуйг шатаан яамны хаалга руу шидсэнээр гал тавьсан байна. Галыг түргэн унтраасны ачаар Элчин сайдын яамны хаалга шатсанаас өөр хохирол гараагүй аж.

Гондурасын Ерөнхийлөгч нийгмийн өмчийг хувьчлах зарлиг гаргасныг сөрөг хүчнийхэн эсэргүүцэн жагсаал зохион байгуулжээ. Улмаар энэ үеэр Гондурасын Ерөнхийлөгчийн ах нь АНУ-д хар тамхины наймаа, мөнгө угаасан хэрэгт шалгагдаж буйг мэдээлсэн аж. Жагсаалын үеэр жагсагчид “АНУ бол хог шаар” хэмээн хашхирч, яам руу дайрч эхэлсэн байна.

Гондурасын Ерөнхийлөгч Хуан Орландо Хернандез 2017 оны сүүлээр улиран сонгогдсоноосоо хойш энэ мэт эсэргүүцэлтэй ихээр тулж байна. 2017 оны ерөнхийлөгчийн сонгууль нь Гондурасын ард иргэдийг талцуулж, хоёр хуваасан аж.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж