“Халх голын байлдаан биш “дайн” гэж үзэх нь зөв” | News.MN

“Халх голын байлдаан биш “дайн” гэж үзэх нь зөв”

“Халх голын байлдаан биш “дайн” гэж үзэх нь зөв”

“Халх голын байлдаан биш “дайн” гэж үзэх нь зөв”

Монгол Улсын Шинжлэх ухааны академийн түүх археологийн хүрээлэнгээс 29 дэх удаагийн цуврал илтгэлээрээ “Монгол Улсын тусгаар тогтнол ба Халх голын дайн” сэдвийг сонгон авч өчигдөр /2019.05.31/  эрдэмтэн судлаачид хэлэлцлээ.

Энэ үеэр доктор, профессор Г.Мягмарсамбуу илтгэлийнхээ үеэр “Сүүлийн үед судлаачид Халхын голын дайн гарах болсон үндсэн шалтгааныг Японы бодлого түрэмгийлэл байсныг үгүйсгэхгүй, тухайн үеийн бүс нутгийн олон улсын харилцаа их гүрнүүдийн эрх ашиг нөлөөлсөн” гэдгийг онцолж байсан юм.

Монгол Улсын эрдэмтэн судлаачдын төлөөлөл 1990-ээд оноос хойш бол Монголын судлаачид Халх голын байлдаан биш “дайн” гэж үзэх нь зөв юм хэмээх шийдвэрт хүрсэн. Гэвч Монгол Улсын Засгийн газар эрдэмтэн судлаачдын дүгнэлт шийдвэрийг харгалзан үзэхгүй байгаа гэдгийг ч хэлж байлаа.

Мөн шинжлэх ухааны академийн салбарын эрдэмтэн нарийн бичгийн дарга Д. Пүрэвдорж “Одоогоос 80 жилийн тэртээ буюу 1939 оны тавдугаар сарын 28-нд Япончууд Монголыг эзлэн авахаар Халх голын дайныг эхлүүлсэн түүхтэй. Тэгэхээр өнөөдөр дайн эхлээд гурав хоночихсон байгаа үе байж таарах  нь. Тийм учраас тэр үед юу болж  байв, ямар учраас энэ дайн болов, бид эх орон тусгаар тогтнолоо яаж хамгаалав,  дайнд ялалт байгуулснаар манай улсад ямар өөрчлөлт ирэв гэдгийг л түмэн олонд түгээн танилцуулах,  залууст эх оронч хүмүүжил олгох зорилготой  хэмээн өчигдрийн хурлыг дүгнэсэн юм.

2018 оны  дөрөвдүгээр сарын 7-ний өдрийн  Монгол Улсын  Засгийн Газрын 210 дугаар тогтоолд  зааснаар “ Ахмад дайчдын гавьяа, зүтгэлийг алдаршуулан мөнхжүүлэх, Оросын Холбооны Улстай тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, ард түмний харилцан ойлголцлыг бэхжүүлэх зорилгоор Халхын голын 1939 оны байлдааны ялалтын 80 жилийн ойг 2019 онд тэмдэглэсүгэй” хэмээн цохон тэмдэглэсэн  байна.

Б. Номинчимэг

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-06-01 202.126.89.77

энүүнийг дайн гэхгүй юм бол юуг дайн гэх вэ хүмүүсээ

Avatar

Зочин 2019-06-01 66.181.179.218

Mongolchuud bid yalsan yum bol yagaad heseg gazar NUTAG NERTEI USTAI UULAA ALDCHIHSAN HILIIN TSAANA BAIDAG BILEEE …oilgohod hetsuu ym daa

Avatar

Хамаг ардын дайн байсан юм шүү. 2019-06-01 202.126.89.84

Үргэлж дайн байлдаан хийж байсан Орос, Япон хоёрт бол байлдаан, мөргөлдөөн, хилийн будлиан л байсан байгаа биз. Манайх шиг жижиг улсад хамаг нөөцөө барсан хамаг ардын дайн байсан юм шүү. Дайн гэж үзэх нь түмэн зөв. Харин тэр доор бичсэн Шагдарсүрэн өвгөний тухай бол тэр үнэхээр муухай өвгөн юм даа.Өөрөөс нв өөр байлдаж байсныг нь гэрчлэх хүн үлдээгүй болохоор өөрийгөө их мундаг бүхнийг мэдэгч гэж үзсэн бололтой энэ зөнөг өвгөн. тэгээд ч насаараа дарга сайд хийж дарга нарыг бөгсийг үнсэж улыг дол

Avatar

Зочин 2019-06-01 103.229.123.147

ХОЁР ТАЛД ӨРГӨН УРТ ФРОНТ БАЙЖ ДАЙН ГЭЖ ХЭЛНЭ . ХАЛХ ГОЛД ФРОНТ ГЭЖ БАЙГААГҮЙ .

Avatar

Зочин 2019-06-01 64.119.24.87

Элбэгдорж яах аргагүй баатар биш Бат-Үүлд Улсын Баатар цол олгосон шигээ төрийн ажлаар амьдралаа залгуулж, дарга нарын үүдэнд сууж цай зөөж явсан Шагдарсүрэн гэдэг хүнд Улсын Баатар цолыг олгосон нь жинхэнэ баатруудын сүнсийг гомдоосон хэрэг болсон юм. Гэтэл саяхан телевиз үзэж суусан өнөө Шагдарсүрэн гэх өвгөн маань Дандар бол баатар биш ухааны юм ярьж сэлэм ч атгаж үзээгүй хүн гэж хэлдэг юм. Цочих шиг боллоо. Ингэж өнгөрснөө муулах гэж өнөөдөр тоос хөдөлгөж яваа хэрэг үү гэж гомдох шиг болов.

Avatar

Зочин 2019-06-01 64.119.24.87

Америк бол Халх голын дайныг өөрийн түүхэнд Зарлаагүй дайн гэж бичсэн байдаг тиймээс энэ бол Дайн байсан юм. Манай юм мэдэхгүй хоосон толгойтнууд японы мөнгө авч тулгаралт гэж бичиж ирсэн нь харамсалтай. Баавар гэж эсэргүү бол бүр хилийн мөргөлдөөн гэж хуцдаг юм. Дайн байсан юм. ЗХУ Сталин туслаагүй бол хэдхэн муу хуягт, ганц хоёр онгоцтой байсан бид 3 хоногийн дотор л ялагдах байсан юм.

Avatar

Зочин 2019-06-01 150.129.141.18

Энэ дайнд орос япон 2 ялж харин монгол ялагдсан юм. бид газар нутгаа алдаж тэд стратег тактикийн ялалтуудаа хувааж авцгаасан

Avatar

Зочин 2019-06-01 202.179.25.27

Дэлхий нтийт тулгаралт гэж үздэг юм

Avatar

Зочин 2019-06-01 103.229.121.231

Япон ах нар тусламж өгөхөө больчихно гэж зарим нь айж байгаа бололтой

Avatar

Эх оронч 2019-06-01 66.181.161.1

Цэрэгт ядаж 1 жил явж ирчээд хуцацгаа…тэнд жинхэнэ эрчүүдийн амьдрал өрнөдөг юм цусаа гартал зодуулж эх орны хүмүүжил авна та хэд бол 1 нь ч явж үзээгүй ком ны цаанаас хуцаж цээжээ дэлдэх?

Avatar

Зочин 2019-06-01 202.179.31.36

Тулаан эсвэл мөргөлдөөн лдөө, дайн байлдаан биш. Бид морио унаж мохоо сэлмээ далайгаад хөөрхий барга ах дүүстэйгээ л цавчилдсан даа. Бузар үхээр үнэртүүлсэн оросууд хэоэлцээрийг москвад нууцаар хийж манайнутгаас тасдсаан. Япон үүнд буруугүй. Ер нь япон монголд довтлох шалтгаан байгаагүй. Бүх юманд бузар орос буруутай

Avatar

АРД 2019-06-01 66.181.176.157

тэнэг эргүү мал аа, утсаа өгөөч, сэмжээр чинь нүүрийг чинь бүтээе. Халхын шолын дайн болж, бид Хулд уулыг өмхий майжиг Японуудаас болж алдсан түүхтэй юм шүү.

Avatar

Зочин 2019-06-01 103.229.123.147

МАНА УУЛ ГЭДЭГ ЮМ ИЛЖИГЭЭ .

Avatar

Зочин 2019-06-01 122.201.24.122

MONGOL OROSIIN TOGLOOMIIN UKS BAISAN BISHUU

Avatar

zochin 2019-06-01 49.0.212.145

Халх голын байлдаан зөв

Avatar

Зочин 2019-06-01 150.129.143.141

ЭНЭ БАЙЛДААНД УУЛ УС ГАЗАР НУТГААСА АЛДЧИХААД БИД ЯЛАВ ?

Avatar

Зочин 2019-06-01 182.160.2.148

Оросууд одоо мерт "Бои на Халхин-Голе" гэж ярьж бичдэг.

Avatar

Зочин 2019-06-01 66.181.179.218

Bid zugeer dagaj baysdaad ahaa odoo yaahuu geed hajuud ni baisan bishuu

Avatar

бат. 2019-06-01 202.9.42.139

Зүгээр л "тулгаралт" "Номон Хааны хилийн будилаан" гэж түүхэнд орсон юм биш үү.

Avatar

Зочин 2019-06-01 66.181.187.171

Bid yaj ch huurugduud tuuhen unen gej baigaa. 2 ih gurnii bie biee sorison murgulduun baisan. Dund n mongol manj 2 hohirood l uldsen.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж