“Халх голын байлдаан биш “дайн” гэж үзэх нь зөв”

Хуучирсан мэдээ: 2019.06.01-нд нийтлэгдсэн

“Халх голын байлдаан биш “дайн” гэж үзэх нь зөв”

“Халх голын байлдаан биш “дайн” гэж үзэх нь зөв”

Монгол Улсын Шинжлэх ухааны академийн түүх археологийн хүрээлэнгээс 29 дэх удаагийн цуврал илтгэлээрээ “Монгол Улсын тусгаар тогтнол ба Халх голын дайн” сэдвийг сонгон авч өчигдөр /2019.05.31/  эрдэмтэн судлаачид хэлэлцлээ.

Энэ үеэр доктор, профессор Г.Мягмарсамбуу илтгэлийнхээ үеэр “Сүүлийн үед судлаачид Халхын голын дайн гарах болсон үндсэн шалтгааныг Японы бодлого түрэмгийлэл байсныг үгүйсгэхгүй, тухайн үеийн бүс нутгийн олон улсын харилцаа их гүрнүүдийн эрх ашиг нөлөөлсөн” гэдгийг онцолж байсан юм.

Монгол Улсын эрдэмтэн судлаачдын төлөөлөл 1990-ээд оноос хойш бол Монголын судлаачид Халх голын байлдаан биш “дайн” гэж үзэх нь зөв юм хэмээх шийдвэрт хүрсэн. Гэвч Монгол Улсын Засгийн газар эрдэмтэн судлаачдын дүгнэлт шийдвэрийг харгалзан үзэхгүй байгаа гэдгийг ч хэлж байлаа.

Мөн шинжлэх ухааны академийн салбарын эрдэмтэн нарийн бичгийн дарга Д. Пүрэвдорж “Одоогоос 80 жилийн тэртээ буюу 1939 оны тавдугаар сарын 28-нд Япончууд Монголыг эзлэн авахаар Халх голын дайныг эхлүүлсэн түүхтэй. Тэгэхээр өнөөдөр дайн эхлээд гурав хоночихсон байгаа үе байж таарах  нь. Тийм учраас тэр үед юу болж  байв, ямар учраас энэ дайн болов, бид эх орон тусгаар тогтнолоо яаж хамгаалав,  дайнд ялалт байгуулснаар манай улсад ямар өөрчлөлт ирэв гэдгийг л түмэн олонд түгээн танилцуулах,  залууст эх оронч хүмүүжил олгох зорилготой  хэмээн өчигдрийн хурлыг дүгнэсэн юм.

2018 оны  дөрөвдүгээр сарын 7-ний өдрийн  Монгол Улсын  Засгийн Газрын 210 дугаар тогтоолд  зааснаар “ Ахмад дайчдын гавьяа, зүтгэлийг алдаршуулан мөнхжүүлэх, Оросын Холбооны Улстай тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, ард түмний харилцан ойлголцлыг бэхжүүлэх зорилгоор Халхын голын 1939 оны байлдааны ялалтын 80 жилийн ойг 2019 онд тэмдэглэсүгэй” хэмээн цохон тэмдэглэсэн  байна.

Б. Номинчимэг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж