Скандиновын хойгийн орнуудаас Мароккод улсад орших Өндөр Атлас ууланд авирч явсан хоёр уулчин эмэгтэйг хэрцгийгээр хөнөөсөн сэжигтнүүд хэргээ хүлээжээ. Данийн иргэн 24 настай Луйза Вестерагер болон Норвегийн иргэн 28 настай Марен Уэланд нар өнгөрсөн арванхоёрдугаар сард амь үрэгдсэн юм. Тэдний цогцсыг арванхоёрдугаар сарын 17-нд уулчдын ихээр зорчдог Тоубкал уулын ойролцоогоос олжээ. Хамгийн аймшигтай нь тэдний толгойг тасдаж буй бичлэгийг цахим сүлжээнд байршуулснаар олныг сэрдхийлгэсэн юм.
Тэгвэл уг хэргийг үйлдсэн гэдгээ Марокко улсын шүүхийн өмнө 25 настай Абдессамад Эжжоуд гэгч хүлээж, хийсэн хэрэгтэй харамсаж байна хэмээжээ. Аймшигт бичлэг дээр түүнтэй хамт 27 настай Юунэс Оуажияд, 33 настай Рачид Афатти нар байсан аж. Түүнчлэн тэд бол исламын жихад бүлгийн гишүүд бөгөөд тус бүлгийн 20 хүнийг баривчилжээ. Тэдэнд ял оноох шүүх хурал зургадугаар сарын 13-нд болно.
Хохирогч бүсгүйчүүд Норвегийн Бо их сургуульд аяллын хөтөчийн ангид суралцдаг байсан бөгөөд Зул сарын баярыг тохиолдуулан аялж явжээ.
Эх сурвалж: ВВС