“Ю.Цэдэнбал МУИС-ийг санаачлан бүтээлцсэн нь” номын нээлт боллоо | News.MN

“Ю.Цэдэнбал МУИС-ийг санаачлан бүтээлцсэн нь” номын нээлт боллоо

ШИНЭ НОМ

“Ю.Цэдэнбал МУИС-ийг санаачлан бүтээлцсэн нь” номын нээлт боллоо

“Ю.Цэдэнбал МУИС-ийг санаачлан бүтээлцсэн нь” номын нээлт боллоо

МУИС-ийн профессор, доктор, түүхч Ц.Жамбалсүрэнгийн “Ю.Цэдэнбал МУИС-ийг санаачлан бүтээлцсэн нь” номын нээлт боллоо. Тус номын нээлтэд МУИС-ийн ахмад багш, ажилтны нэгдсэн холбооны гишүүд, үе үеийн эрдэмтэн, ардын багш, акедемич нар, үе үеийн захирлууд, Ю.Цэдэнбал агсны ар гэрийн төлөөлөл оролцсон юм. Энэхүү номонд Ю.Цэдэнбал нь нийгэм, эдийн засгийн олон салбарын суурийг тавилцсаны дундаас анхны дээд боловсролын байгууллага болох МУИС-ийг Х.Чойбалсантай эн зэрэгцэн байгуулж явсан тухай өгүүлэх юм.

Тодорхой тоо баримтаас дурьдвал Ю.Цэдэнбал нь 1939 онд ОХУ-д айлчлан И.Сталинтай уулзахдаа салбар бүрийн боловсон хүчнийг сурган бэлтгэх, их сургууль байх нь зүйтэй тухай дурьдаж байсан тухай номонд өгүүлжээ.

 

МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар: Монгол Улсын Засгийн газраас МУИС-д 75 жилийн ойгоор нь  “Сүхбаатарын одон” хэмээх хүндэтгэлтэй шагналыг 60 жилийн дараа олголоо. Их сургууль ийм түвшинд амжилттай явж байгаа нь Ю.Цэдэнбалын эхлүүлсэн үйл хэрэгтэй салшгүй холбоотой. Их сургууль нь үүсгэн байгуулагдсанаасаа хойш 200 000 орчим боловсон хүчнийг бэлтгэж, долоон бие даасан их сургуулийг бий болгосон. 

 

 

 

 

МУИС-ийн профессор, доктор, түүхч Ц.Жамбалсүрэн: 15 жилийн судалгааны дүнд МУИС-ийг анхлан санаачлан, голлох шийдвэр,тогтоолыг баталгаажуулж, хэрэгжүүлж байсан хүн бол Ю.Цэдэнбал мөн. Өмнөх судлаачдын бүтээл, тэдгээрийн  баримт, судалгааны дүн, мэдээ,мэдээлэл, МУИС-ийн үе үеийн захирлуудын бодол санаа “Ю.Цэдэнбал МУИС-ийг санаачлан бүтээлцсэн нь” номоор нэгтгэгдэж уншигчдын гарч ийнхүү хүрч байна.

Эх сурвалж: МУИС

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-06-01 103.229.123.147

ЦААД ЭЗЭД НЬ Л ЮУ ГЭНЭ ТЭРИЙГ Л ДАГДАГ ТОЛГОЙГҮЙ ХҮН БАЙСАН , ЭНЭ АВГАЙТАЙ СУУ , ЦЭДЭНПИЛ ГЭДЭГ НЭРЭЭ ЦЭДЭНБАЛ БОЛГО , ЭНЭ УУЛАА ӨГ ЭНЭ УС НУУРАА ӨГ ГЭХЭЭР НЬ ЗА Л ГЭНЭ ШҮҮ ДЭЭ .

Avatar

зочин 2019-06-01 59.153.115.138

Цэдэнбалын гавьяатай хүн байж. Боловсролтой, мэдлэгтэй хүн түүний үнэ цэнийг мэдэлгүй яахав.
Тэгээд ч боловсролыг маш их дэмжиж явсан байна.

Avatar

Зочин 2019-06-01 103.229.121.231

Жамбалсүрэн гуай Цэ даргадаа мөн ч их өртэй хүн байж дээ. Төлөх гэж мөн ч их зүтгэлээ. Харин худал хэлсээр нүгэл нь бас их зузаарна даа. Ээ хөөрхий…

Avatar

Дорж 2019-06-01 103.229.122.191

Одоо ч МУИС ын омно маршал агуу удирдагч МУ ыг тусгаар тогтнуулсан бурэн эрхт байдлыг ундэслэгч Чойбалсангийн цорын ганц хошоо нь байгааг ойлгох хэрэгтэй, энэ бол туухийн баримт.,

Avatar

Дорж 2019-06-01 103.229.122.191

Туухийг гуйвлуулах хэржггуй юм байгаан Чойбалсангийн нэрэмжит МУИС гэж 1960 оны дунд уе хуртэл нэрлэж байлаа, харин Цэдэнбал уунийг болиулсан юм, туух хуучирахгуй.

Avatar

Зочин 2019-06-01 103.229.121.231

Я. Төмөрбаатар бас юу ч вэ дээ. Дүйвээндэж байна даа. Ректорын суурь даан ч алга даа… Хадуурч давхиад л …

Avatar

иргэн 2019-06-01 49.0.212.145

Маршал Чойбалсан анхлан байгуулсан

Avatar

иргэн 2019-06-01 150.129.142.141

Их сургууль байгуулахыг зогсоох, дэмжих нь түүнд байсан байж таараа. Цэдэнбал даргын оролцоотой л бүтсэн гэдэг тийм ч байж таараа. Энэ хүмүүс оролцсон байгаадаа. Үгүйсгэх гээд яах ч аргагүй биздээ.

Avatar

Зочин 2019-06-01 64.119.19.181

Цэдэнбал биш, маршил Х.Чойбалсан санаалчлан хийсэн юм.

Avatar

зочин 2019-06-01 103.57.95.156

Хийсэн бүтээсэн юмтай хүн сайхан юм. Түүнийг үгүйсгэгчид өмхий амаа хамхиад
жоохон ч гэсэн тархины багтаамжаа нэмэгдүүл за.

Avatar

1234 2019-06-01 49.0.212.145

Х.Чойбалсангийн гавьяа, Цэдэнбал үүнд хамаагүй

Avatar

ӨВГӨН 2019-06-01 66.181.183.85

Коммунист болоод социалист тогтолцоотой байсан аль ч улс орны дарангуйлагчид улс эх орондоо юу ч хийгээгүй гэвэл үүн шиг худал юм үгүй. Яагаад гэвэл тэдний гарт төр нийгмийн бүхий л эрх мэдэл байсан учираас улс орноо нураачилгүй авч явах нь тэдгээр хүмүүсийн нэр төр, ариун зорилго нь байсан нь бодит үнэн. Харина тэр бүхнийг нь түүний нийгмийн төлөө хийсэн гавьяа мэтээр үзэх нь ард түмнээ түүний сүүдэр мэтээр үзсэн доромжлол гэлтэй.

Avatar

ЧД иргэн 2019-06-01 202.179.27.238

МУИС-ийн суурийг нь тавьсан хүмүүс гэвэл.
Анхлан санаачилсан нь Маршал Х.Чойбалсан, гардаж эхлүүлсэн нь Moнгол Улсын гавьяат багш,1942 оны Гэгээрлийн яамны сайд, Улсын багшийн дээд сургуулийн ректор байсан, Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, доктор Түнжингийн Машлай,
зүгсрүүлж хөгжүүлсэн нь МУИС-ын анхны ректор, ШУА-ийн Ерөнхийлэгч байсан, Хөдөлмөрийн Баатар, академич, доктор, профессор Базарын Ширэндэв. Харин Ю.Цэдэнбал бол анхны Хүндэт гишүүн байсан. Гар бие бараг оролцоогүй гэдэг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж