Эхийн алдар одонг 9465 ээж хүртжээ | News.MN

Эхийн алдар одонг 9465 ээж хүртжээ

Хуучирсан мэдээ: 2019.06.01-нд нийтлэгдсэн

Эхийн алдар одонг 9465 ээж хүртжээ

Эхийн алдар одонг 9465 ээж хүртжээ

Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдэд Эхийн алдар одон гардуулах зарлиг гаргав.

Энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эхийн алдар буюу олны хэлж заншсанаар Алдарт эхийн I болон II одонг 9465 ээж хүртэж байна.

Үүнээс:

  • Нэгдүгээр одон-611
  • Хоёрдугаар одон-8853
  • Нийслэлээс-3677
  • Хөдөө, орон нутгаас-5090
  • Гадаад улсад оршин суугаа 28 ээж алдарт эхийн одон гардаж байна.

Эхийн алдар ордон хүртэж буй ээжүүдийн төлөөлөл болгон өнөөдөр /2019.06.01/ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарим ээжид Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд одонг нь гардуулж, баяр хүргэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ:

Сайн байцгаана уу эрхэм хүндэт эхчүүд ээ,

Та бүхэнд Хүүхдийн баяр – Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг дэвшүүлье.

Баярын энэ сайхан өдөр хүүхэд бүрийн наран, баяр жаргалын ундарга болсон эхчүүдэд Алдарт эхийн одон гардуулдаг уламжлалтай. Энэ бол маш сайхан уламжлал юм. Монголын төр үеийн үед улс орныхоо хөгжил дэвшлийн үндэс болсон хүн амаа өсгөх бодлогыг тууштай баримталж, хүүхэд эхчүүдийг анхаарлынхаа төвд байлгах учиртай. Хүүхэд бол үндэстний ирээдүй, улсын баялаг, айл гэрийн баяр баясгалан, эрхэм дээд эрдэнэ билээ.

Өнөөдөр Алдарт эх болж байгаа бүсгүйчүүдийн дунд хоёр содон тохиолдол байгаа нь гурван хүүхэд төрүүлж, өсгөж байгаад дөрөв дэх төрөлтөөрөө гурван ихэр төрүүлж Алдарт эхийн 1, 2-р одонгийн болзлыг зэрэг хангаж 6 сайхан үртэй болсон хоёр ч эх иржээ. Баяр хүргэе. Монголын үрс олон болж байна. Улам олон болох болтугай!

Хүүхэд өсгөж хүмүүжүүлнэ гэдэг бол асар том хөдөлмөр юм. Хүүхдээ өсгөж байгаа эхчүүдийг “гэртээ ажилгүй” суудаг гэж ярих бол буруу! Энэ бол цаг наргүй, хариуцлага, сэтгэл шаардсан нүсэр, амаргүй ажил. Тийм учраас төр Монгол Улсын иргэнийг эрүүл саруул, зөв сэтгэл, зөв ёс зүйтэй болгон өсгөж, хүмүүжүүлж байгаа эхчүүдийн хөдөлмөрийг дэлхий нийтийн жишигт хүргэн үнэлэх ёстой гэж би боддог.

Бусад улс оронд эхчүүд, хүн амаа өсгөх талаар ямар халамжийн бодлого явуулдаг талаар хэдэн жишээ хэлье.

Одоогийн үнэлэмж бол Алдарт эхийн нэгдүгээр одонт эхэд – 200 мянга, хоёрдугаар одонт эхэд – 100 мянган төгрөгийг жилд нэг удаа олгож байгаа нь өнөөгийн ханшаар 100 хүрэхгүй доллар юм.

Бусад улстай харьцуулахад хүүхэдтэй эхэд жилд Австрали улс хамгийн их 3613 ам.доллар, Унгар 765 ам.доллар, Япон 510 ам.доллар, Польш 278 ам.доллар, Грек 135 ам.доллар олгож байна.

Хөрш ОХУ хүүхэд төрүүлсэн эхэд 3 жилийн туршид тэтгэмж олгодог, эхний 5 сар цалингийн 100 хувиар тэтгэмж олгоод цаашид 40 хувиар тооцож тэтгэмжийг боддог бол манайд жирэмсний 5 сартайгаас эхлэн нийт 12 сарын хугацаанд тэтгэмж олгдог. Тэтгэмжийн сард олгох хэмжээ 40-хөн мянган төгрөг байна.

Эндээс бид эхчүүдийнхээ хөдөлмөрийг хэрхэн үнэлдэг нь харагдах байх. Бид эхчүүдээ бодитоор үнэлэх, баярлуулах талаар нухацтай бодох цаг болсон байна. Хүүхдээ сэтгэл амар өсгөж бойжуулах хэмжээнд эхчүүдийн тэтгэмжийг аваачих талаар Засгийн газар, холбогдох яамд бодлого боловсруулах, шийдэл гаргахыг би дэмжиж ажиллах болно.

Өнгөрсөн жилийн Хүүхдийн баяраар хүүхэд багачууд маань Ерөнхийлөгчдөө хандан хүсэл мөрөөдлөө илэрхийлж, тулгамдаж байгаа бэрхшээл, амьдрах орчин, сум орон нутаг, эх орныхоо тухай бичиж, олон мянган захидал, гар зургийг ирүүлсэн. Хүүхдүүдийнхээ хүсэл мөрөөдлийг харгалзан тусгаж, сайн сайхан ирээдүйг бүтээх орчин нөхцөлийг бий болгохын төлөө 2019-2020 оныг “Хүүхэд хамгаалал, хөгжлийн жил” болгон зарлаж, Засгийн газарт үүрэг чиглэлийг өгсөн. Цаашид ч хүүхдийн төлөөх үйл хэрэг тасралтгүй байх ёстой.

Та бүхэнд эх орныхоо ирээдүйг эрүүл саруул өсгөн бойжуулж, хүмүүжүүлж байгаад тань гүн талархал, хүндэтгэл илэрхийлье. Монголын ард түмний нэрийн өмнөөс баярлалаа гэж дахин хэлье.

Монголын айл бүхэн амар амгалан, үрс бүр аз жаргалтай, эх болгон сэтгэл тэнүүн байх болтугай.

Баярлалаа” гэлээ.

 

Эх сурвалж: PRESIDENT.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ХөөрхөнХөөрхөн
15
ЗөвЗөв
5
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

43 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-06-01 122.201.19.99

mongoliin urs mash olon boltugai huurhun bna shuu

Avatar

333 2019-06-01 103.14.38.144

хүүхдээ зөв хүмүүжүүлсэн ээж бүрт баярлалаа.монголын мундаг үрс улам их болооосой

Avatar

333 2019-06-01 103.14.38.144

хүүхдийг нь 3 нас хүртэл сард 500000 төг өгөөд байвал ч монголын үрс олон болох байхдаа. гэхдээ удмын сангаа бодох болсон. төрөлхийн янз бүрийн өвчтэй хүүхэд аль болох төрүүлэхгүй зэргийг эмэгтэйчүүдийн эмч нар мэдэх байхдаа. энэ их хэцүү асуудал юм даа. хүнээр зөв хүн хийнэ гэдэг үнэхээр асуудал шүү. өндөр боловсролтой аймшигтай хүнээс сайхан сэтгэлтэй зөв хүн үнэхээр дээр шүү. тиймээс хүүхдийг бүр багаас нь зөв хүмүүжүүлэх нь чухал .зөв хүмүүжлийн хичээл заавал хэрэгтэй 10 жилд.,

Avatar

Зочин 2019-06-01 58.140.202.122

монгол бүсгүйчүүд хүүхэд төрүүлэх тусам улам өнгө орж жавхааждаг юм байна

Avatar

Дэмжигч 2019-06-01 103.10.23.147

Өгөх нь зөвөө. Амьтны инстинкт, араншин нь давалгайлсан хүмүүс тийм элбэг биш шүү. Тэднийгээ гадуурхалгүй хааяа баярлуулж зурагтай төмөр, 20 мянган төгрөг гэх мэтээр урамшуулж байх хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-06-01 64.119.20.101

Тоо биш чанар. Хүүхдүүдээ зөв хайрлан өсгөх хүмүүсийг сурталчлаач:. Өнөөдөр нэг хүүхэд өсгөхөд хэдэн төгрөг зарах вэ. Цэцэрлэг 1 сарын төлбөр 500000 төгрөг.

Avatar

Зочин 2019-06-01 202.126.88.174

hi saitiin medeellee zow bicheerei ehiin aldar bish Aldart ehiin odon shvv dee eronhiilogchiin zarligaaiin alban esnii huuli juramiin helleg sh dee ehchvvddee bayr hvrgei

Avatar

монгол хүн 2019-06-01 58.140.202.122

ЧӨТГӨРҮҮД ЦУГЛАРДАГ САЙТ БОЛСОН БАЙНАШД .ОЛОН ХҮҮХЭДТЭЙ ЭХЧҮҮДЭД ДУРГҮЙЦЭЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ АМЬДРАЛДАА АНХ УДАА ЭНЭ САЙТЫН СЭТГЭГДЛҮҮДЭЭС УНШИЖ ИХ ГАЙХЛАА СӨРӨГ СЭТГЭГДЭЛ БИЧИЖ БАЙГАА ЭД НАР МОНГОЛ ХҮМҮҮС БИШ БАЙХ МОНГОЛЫН ҮРС МАШ ОЛОН БОЛГОХГҮЙ ЮМСАН ГЭСЭН ХҮМҮҮС БАЙНА.МОНГОЛЫН ҮРС МАШ ОЛОН БОЛТУГАЙ ХУРАЙ

Avatar

Булган 2019-06-01 66.181.177.205

Мөнгөгүй боловч одон медальтай гэж бодохоор гэдэс өлсгөлөн ч гэсэн сэтгэл өег үхдэг байх даа

Avatar

Монгол 2019-06-01 202.179.26.197

Ямар сайхан үйл явдал вэ. Монголын маань үрс маш олон болтугай.
Манайх шиг баялаг ихтэй баян орон хэдхэн нөхөд хувааж идчихээд байдаггүйсэн сэн бол дор хаяж жилд 2 удаа заа яах вээ ганц удаа ч бсан яахав хүүхэд бүрт нь ганц2 сая төгрөг ч болов олгохсон.
Энэ тухай Eрөнхийлөгч маань чимээ өгч эхлэсэнд тун их талархмаар бн. Ажил хэрэг болгох тал дээр идэвхийлэх нь гарцаагүй..

Avatar

111 2019-06-01 103.57.94.194

Сайн хийлгэ тэгвэл гарна одонтой болно

Avatar

HM 2019-06-01 188.29.165.198

Энэ хүүхнүүд ерөнхийлөгчийн хүүхдүүдийг гаргасан юм уу? Тэгээд ерөнхийлөгч эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж эд нарыгаа шагнаж байгаа юмуу? Ойлгосонгүй.

Avatar

Зочин 2019-06-01 58.140.202.122

муу чөтгөр хол очиж х**

Avatar

гавьяат дархан аварга 2019-06-01 178.175.143.156

одоо энэ цол хэргэм гэж араас татвар төлөгчдийн мөнгө үнэгүй дагаж явдаг соцолизмын үеийн энэ байдлаас салцгаая. хүний төлөө гавьяат болчихсон юм шиг. аймгуудаар хэсэг мөнгө олж авчихаад шууд гавьяат татварын мөнгө шагнал. энэ байдал өнөөгийн нийгэмд эд засагт асар том дарамт үүсгэж байна.

Avatar

Jamuuh. 2019-06-01 139.5.218.89

Eronxilogche tegej soongo xoshnogo geed yaj bgan be chi?!!!

Avatar

зочин 2019-06-01 182.160.38.193

МОНГОЛЫН ХҮН АМЫГ ӨСГӨХГҮЙ БОЛ ЭДИЙН ЗАСГИЙН ХҮЧИН ЧАДАЛ СУЛ БАЙНА, ИХ ХҮН АМТАЙ УЛСЫН ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭЛ, БҮТЭЭГДЭХҮҮН ӨСӨЖ БАЙНА, МАНАЙ ХҮН АМ ЧАМЛАХААР БАЙНА, ЭЛИЙРЭЭД БАЙГАА МАЛНУУД ЭХЛЭЭД НААД ХАМУУРСАН ТАРХИ ТОЛГОЙГОО АЖИЛЛУУЛЖ, НААНА ЦААНЫГ БОДОХ ЦАГ БОЛСОН БАЙХАА, ЭСВЭЛ ШИЛЖИЛТИЙН ҮЕИЙН МАНГАР ЖААЛУУД БИЧЭЭД БАЙДАГ ЮМ УУ

Avatar

12345 2019-06-01 49.0.212.145

Бангладеш 155 сая хүн амтай боловч юун аж үйлдвэрлэлийн хүчин чадал мадал, дэлхийн хамгийн буурай орон

Avatar

Зочин 2019-06-01 73.132.43.64

teneg chi huuhed hiih shingengui gar bna daa

Avatar

Зочин 2019-06-01 58.140.202.122

монголын хүн амыг өсгөхгүй санаатай муу чөтгөр

Avatar

12345 2019-06-01 49.0.212.145

Бангладеш 155 хүн амтай, гэтэл юун аж үйлдвэрлэлийн хүчин чадал манатай, дэлхийн хамгийн буурай орны нэг

Avatar

шар шашин будда шүтдэг өтнүүд 2019-06-01 51.15.59.9

шар шашин будда шүтдэг үндэстнүүд өт шавьж шиг үй түмээр өсөвч оюун ухааны хөгжил дутуу байдаг. хүний амийн тоогоор болж ухаанаар тэргүүлдэг бол хятад энэтхэг 2 дэлхийд тэргүүллээ. хятад америкад зах зээлээ боолгуулаад хэвтэж байх жишээтэй. америкчууд хятад манай оюуны өмчийг хулгайлж байна гээд байна цаанаа хятадууд сэтгэж чаддаггүй гэдгийг хэлээд байна. 4-6 сая хүнтэй швед шевцарь финланд гээд дэлхийд тэргүүлж байгаа улс зөндөө байна. хүний тоогоор хөгжил хамаарахгүй ээ.

Avatar

Зочин 2019-06-01 202.9.43.65

Эр эмгуй ботоксдуулаад гачин мнуудявдаг болжээ

Avatar

СОЦ үеийн балай ажил 2019-06-01 199.249.230.89

улсын хөрөнгийг ингэж зарж үрдэгээ хэзээ болих вээ? наад 9000 хүний чинь одонгийн мөнгийг олох гэж бас нэг хэсэгт үхтэлээ хөдөлмөрлөж байдаг юм шүү дээ. одон авсан аваагүйч амьдарна. наад захын ийм соцолизмын балай шагналуудаас ардчилсан нийгэмд салчихмаар байна.

Avatar

Зочин 2019-06-01 66.181.176.32

Яг тийм

Avatar

Зочин 2019-06-01 182.160.2.19

Яг үнэн. Энэ төмөр зүүж өгдөг алиа шагналаа больчих хэрэгтэй. Эхчүүд яах вэ, төр нь тэнэгтээд байх юм. Өөр аргаар эхчүүдээ урамшуулах ёстой баймаар….

Avatar

өөр арга 2019-06-01 49.0.212.145

Ажлын байр нэмэгдүүлэх, өмч хөрөнгөтэй болгох өөр аргаар урамшуулдаг болох хэрэгтэй, соц-ийн үеийн цаасан малгай өмсгөдөг заншлаа улираая

Avatar

Зочин 2019-06-01 159.28.222.234

ANUU ICHIJ AMIDRAARAI ANH NOOB NI HOHOJ HEDEN GYALGAR HUVTSAS AVCH BAISAN SAIHAN AH CHIH ODOO SETGUULCHID ERONHIILOGCH NEREER SHANTAAJ HIIH GEED CHADAHGUI ONIGOO BOLOOOL YAVJ BNA HALTAR HEN BILEE l** HAR TSARAITAI TAGJIISN l** SAYHAN UMNUGOBI UM HIIGED BSN TV 8 AVAD UTASAAR YARIJ BAIGAA ARAI SHUU

Avatar

3-4 2019-06-01 49.0.212.145

3,4 huuhdiin eej bolson ni sain l baina shuu dee

Avatar

Ene hachin odon, halamjuudaa boliochee 2019-06-01 108.218.234.108

1 huuhen odon avah geed nuhurgui huuhed tsuvuulsan, hoolnii mungugui suujiina, Bas 1 huuhen gertee tuleh modgui baij 4-deh huuhdee bur urchilj avsniig yanaa. Uhamsargui yaduu parzit humuus odongiin tuluu huuhed tsuvuulaad tejeej usguj chadahgui, ulsguj zodoj huchirhiilj alj bn. Huchirhiilelees huchirhiilel turnu. Odon, huuhdiin halamjuudaa bugdiig boli. Yamar ch halamjgui bol uhamsartai, bolomjtoi humuusd l uneheer hussen huuhduud l turnu.Ter hireer niit mass chanarjina, huchirhiilel bagasna

Avatar

Assassin 2019-06-01 202.131.225.20

Зөв дөө

Avatar

Зочин 2019-06-01 150.129.140.187

Yu ch gemeer yum be dee, iim durakuudiig.odondoo bish shuu dee e****z mal aa

Avatar

Zulaa 2019-06-01 66.181.161.21

Mongolinhoo maynga mayngan eejvvdee bayrin mend hvrgie shn bayrlalaarai

Avatar

Lol 2019-06-01 59.153.113.163

Anu huuhdee teegch eheer gargasan bus uu? Odon avah erhtei ymuu? Uhamsartai bai.

Avatar

cccp 2019-06-01 59.153.115.142

ankhniikhaa tegsen baih suuliin 3 aa uuruu garasan sh de

Avatar

Зочин 2019-06-01 202.55.188.40

anu mongol kardashian

Avatar

Zochin 2019-06-01 172.58.27.129

Saihan eej nar baina.

Avatar

Эгэл монгол 2019-06-01 202.179.26.197

Тээсэн ч бай үгүйч бай Нялх балчираас нь өсгөж хүмүүжүүлнэ гэдэг эх орондоо их үйлийг бүтээж өгч бна л гэсэн үг. Монголын минь сайхан ээжүүд аз жаргалаар бялхаж явах болтугай.

Avatar

Зочин 2019-06-01 129.78.56.204

Энэ сөөнгө хошногыг харахаар л уур хүрдэг болж. Өөр олигтой ажил хийнэ гэж байхгүй

Avatar

Зочин 2019-06-01 202.126.88.224

Чи л хошного бх даа тэнэг хүүрүү чи чинь

Avatar

Зочин 2019-06-01 202.126.88.224

Тэнэг хүүр бна даа чи

Avatar

Зочин 2019-06-01 104.238.63.76

Mongoliin urs mash olon bologee

Avatar

987654 2019-06-01 49.0.212.145

Амьдрал ядуу зүдүү, ажлын байргүй ийм хэцүү байхад олон хүүхэд өсгөх ч үнэндээ хэцүү л байна

Avatar

Зочин 2019-06-01 103.57.95.209

Зөв

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж