АНУ-ын Виржини мужийн Виржини-Бич хотын барилгад буудалцаан болж, улмаар амиа алдсан хүний тоо 12-т хүрсэн тухай Ассошейтэд пресс агентлаг цагдаагийн мэдээлэлд тулгуурлан мэдээлжээ. Виржини мужийн захирагч Ральф Нортэм дээрх үйл явдал Виржинигийн түүхэн дэх гунигт өдрөөр тэмдэглэгдэн үлдэж байна. Энэ бол "Ухаангүй үйлдэл, хүчирхийлэл" хэмээн мэдэгдсэн байна.
Буудалцааныг өдөөсөн сэжигтэн нь өөд болсон аж. Харин буудалцаан ямар шалтгааны улмаас болсон талаарх мэдээлэл одоогоор тодорхойгүй байгаа ажээ.
А.АНИР
Эх сурвалж: AP
Холбоотой мэдээ