Сурагчдын үдийн цай үдийн хоол боллоо

Хуучирсан мэдээ: 2019.06.01-нд нийтлэгдсэн

Сурагчдын үдийн цай үдийн хоол боллоо

Сурагчдын үдийн цай үдийн хоол боллоо

Ерөнхий боловсролын сургуулийн хоол, үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль 2020 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхлэх юм.

Хууль батлагдсанаар ямар өөрчлөлтүүд гарах вэ?

  • Хүүхдийг сургуулийн орчинд эрүүл, аюулгүй, шим тэжээлтэй халуун хоол ундаар тэгш, хүртээмжтэй хангах эрх зүйн орчин бүрдлээ.
  • Сургууль бүрт стандартын шаардлага хангасан хоол үйлдвэрлэлийн газар, мэргэжлийн хүний нөөцтэйгөөр хоолны үйлчилгээ үзүүлж сурагчдын эрүүл мэнд суралцах чадварыг дэмжих боломж бүрдэнэ.
  • Монгол Улсын Засгийн газар хууль хэрэгжүүлэхэд шаардлагатай мэргэжлийн хүний нөөц бэлтгэх, аюулгүй хоол хүнсээр хангахад чиглэсэн, шаардлагатай төсөв, хөрөнгийг тухай бүр шийдвэрлэн ажиллахыг УИХ-аас даалгалаа.
  • Дэлхийн 80 гаруй оронд хэрэгжиж буй олон улсын нэр хүнд бүхий жишиг хөтөлбөрийг Монгол улс хэрэгжүүлэх болсноор Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах суурь нөхцлийг бүрдүүлж байна.
  • Ирээдүйн эрүүл, боловсролтой Монгол иргэнийг төлөвшүүлэх, нийгмийн эрүүл мэндийн том ач холбогдол бүхий томоохон хөрөнгө оруулалт болж байна.
  • 2021 оны хичээлийн жилээс эхлэн 1-5-р ангийн суралцагчид өдрийн хоолны үйлчилгээнд хамрагдаж эхлэх бөгөөд 2023 он гэхэд 1-12 ангийн бүх суралцагчид өдрийн хоолны үйлчилгээнд хамрагдах аж.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж