Оросууд шинэ жилээр 10 биш, 8 хоног амрах санал гаргав

Хуучирсан мэдээ: 2019.06.01-нд нийтлэгдсэн

Оросууд шинэ жилээр 10 биш, 8 хоног амрах санал гаргав

Оросууд шинэ жилээр 10 биш, 8 хоног амрах санал гаргав

ОХУ 2020 онд шинэ жилийн баярын үеэр найм хоног амрах санал гаргажээ. Өмнө нь тус улсын иргэд шинэ жилийн баярын үеэр 10 хоног амардаг байсан юм. Тус саналыг Оросын хөдөлмөр, нийгмийн харилцааг зохицуулах гурван талт комисс судалж, шийдвэр гаргаснаар Ерөнхий сайд Дмитрий Медведев гарын үсэг зурна.

2017 онд арванхоёрдугаар сарын 30 болон 31 –ний өдөр амралтын өдөр таарсан тул тус улсад баярын амралт 10 өдөр үргэлжилжээ. 2018 онд ч гэсэн энэ тохиолдол давхцаж, оросууд арванхоёрдугаар сарын 29 буюу бямба гаригт ажиллаж, тус амралтын өдрийг нь арванхоёрдугаар сарын 31 буюу даваа гариг руу шилжүүлсэн юм.

ОХУ-ын хувьд шинэ жилийн баяраар олон хоног амрах явдал нь байнга шүүмжлэл дагуулдаг. Үүнтэй холбоотойгоор тус улсын Ерөнхий сайд Дмитрий Медведев бүх нийтийн амралтын өдөр удаан үргэлжлэх нь улс орны эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байна хэмээн мэдэгдсэн билээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ, шинэ жилийн баярын 10 гаруй хоногийн амралтын өдрөөр бид юу ч бүтээхгүй хэр нь маш сайн тэмдэглэн өнгөрүүлж байна хэмээн шүүмжилсэн юм.

Тэгвэл 2019 оны арванхоёрдугаар сарын 30 болон 31 нь даваа, мягмар гариг таарч байгаа тул ажлын өдөр хэвээр үлдээх санал гаргажээ.

Сануулахад, ОХУ-ын Хөдөлмөрийн яам тавдугаар сарын 7-нд шинэ жилийн баярын амралтын өдрүүдийг тавдугаар сар руу шилжүүлэх хуулийн төслийг бэлтгэж байсан юм. Өөрөөр хэлбэл, нэгдүгээр сарын 4, 5-ныг /амралтын өдөр/ тавдугаар сарын 4, 5 буюу ажлын өдөр рүү шилжүүлэх хуулийн төсөл танилцуулж байсан юм.

Энэхүү хуулийн төслөөр 2020 онд оросууд нэгдүгээр сарын 1-8, хоёрдугаар сарын 22-24, гуравдугаар сарын 7-9, тавдугаар сарын 1-5, зургадугаар сарын 12-14, мөн арваннэгдүгээр сарын 4-нд тус тус албан ёсоор бүх нийтээрээ амрахаар тусгажээ.

А.АНИР

Эх сурвалж: RT

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж