Шадар сайд наадмын бэлтгэлтэй танилцжээ

Хуучирсан мэдээ: 2015.06.07-нд нийтлэгдсэн

Шадар сайд наадмын бэлтгэлтэй танилцжээ

Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга, Шадар сайд У.Хүрэлсүх Төв цэнгэлдэх хүрээлэн болон сур, шагайн харвааны талбайд ажиллан баяр наадмын бэлтгэлтэй танилцаад тулгамдсан ямар асуудал байгаа талаар салбар хорооны дарга нартай ярилцжээ. Энэ жил 1,2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Төв цэнгэлдэх хүрээлэнд  хиймэл зүлэг тавьж буй юм. Бөхийн холбооныхон энэ зүлгэн дээр туршилтын барилдаан хийлгэж,  халтиргаа, гулгааны асуудалгүй, бэртэл гэмтэл авах нь гайгүй гэжээ. Цэнгэлдэхийн талбайг бүрэн бетондож дууссан бөгөөд зөөлөвч болон зүлэг дэвсэх ажил дутуу байгаа юм байна.Наадмаар л бөх барилддаг биш жилийн дөрвөн улирлын туршид Төв цэнгэлдэхийг ашиглалттай болгохоор зорьж байгаа гэж Шадар сайд хэлсэн байна.  Баяр наадмын бэлтгэлийг эртнээс сайтар базааж, хурдан морьдын уралдаан, бөхийн барилдаан, сурын тэмцээн нь маргаангүй, урлаг, соёлын арга хэмжээнүүд нь наадамчдын сэтгэлд хүрсэн, гол нь аюулгүй байдлыг хангахаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо ажиллаж байгаа гэнэ.

С.СҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж