Аваргуудын лигт &#34Барселона&#34 түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2015.06.07-нд нийтлэгдсэн

Аваргуудын лигт &#34Барселона&#34 түрүүллээ

Өнгөрсөн шөнө УЕФА-гийн Аваргуудын лигийн аварга шалгаруулах финалын тоглолт гайхалтай мөчүүдээр дүүрэн өнгөрлөө. Италийн Ювентус Испанийн Барселона клубуудын тоглолт 3:1-ийн харьцаатай Испанийн багийн ялалтаар өндөрлөсөн бөгөөд тоглолтын эхэнд Барселонагийн хорват тоглогч И.Ракитич эхний гоолыг хийсэн бол Ювентусын залуу од А.Мората 55 дахь минутад тоог тэнцүүлсэн юм.

Улмаар Лионель Мессигийн гайхалтай довтолгооноос хийсэн цохилт хаалгачийн гарт ойсныг Барсагийн бас нэгэн од Суарес гоол болгосноор тоглолтын харьцаа 2:1 болсон юм. Ювентусчууд тоог нөхөхөөр олон довтолгоог хийж байсан ч Барсагийн хамгаалалт сайн байснаас гадна Италийн клубын тоглогчдын довтолгооны гүйцэтгэл хангалттай биш байсан юм.

Ингэснээр тоог тэнцүүлж амжилгүй тоглолтын сүүл рүү дөхөх үед Барсагийн бразил од Нэймар гоолдсоноор тоглолтын эцсийн цэгийг тавьсан гэж болно. Ингээд Барселона клуб энэ тоглолтод 3:1-ийн харьцаатай өрсөлдөгчөө буулгаж авснаар тав дахь удаагаа Аваргуудын лигийн аваргын цомыг өргөлөө.

Месси, Суарес, Неймар нарын дэлхийн супер од довтлогчдыг цуглуулссан Барселонаг энэ жил зогсоох хүч байсангүй. Тэд энэ улирал гайхамшигтай байж Испанийн цом, Ла лиг, Аваргуудын лигийн түрүүг авч байна. Дашрамд дурдахад Барсагийн төлөө олон жил зүтгэж ялалтын гайхалтай түүхүүдийг бичсэн Хави Эрнандес Европ дахь карьераа ийнхүү амжилттай өндөрлөлөө.

Т.АНУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж