Баян-Өлгий аймгийн Өлгий суманд тус сумын харьяат иргэн, 52 настай эмэгтэй тавдугаар сарын 30-ны 02.00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болжээ. Ар гэрийнхэн нь “Ховд” голын эргээс өмсөж явсан хувцсыг нь олсон байна. Улмаар тус аймгийн Онцгой байдлын алба хаагчид эрэн хайх ажиллагааг 06.00 цагт зохион байгуулж, мөн өдрийн 07.30 цагт тус багийн “Их булангийн-Үзүүр” гэдэг газраас “Ховд” голын эргээс цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ