“Түмэн шувуут" компани олон улсны хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан үйлдвэрийн ажилчдынхаа цалинг 200 мянган төгрөгөөр нэмэхээр болжээ. Тус компани нийт 170 гаруй ажилтантай бөгөөд үүнээс үйлдвэрийнхээ 130 гаруй ажилтны цалинг 200 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. “Түмэн шувуут” компанийн ажилчдын цалингийн доод хэмжээ нэг сая төгрөг байсан бол 200 мянган төгрөгөөр нэмэгдсэнээр 1.2 сая төгрөг болж байгаа аж. Цалингийн хэмжээг нэмэгдүүлснээр хамгийн багадаа гар дээрээ 1 сая төгрөгийн цалин авах боломжтой болсон хэмээн “Түмэн шувуут” компани мэдэгдлээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ