52 тэрбум төгрөгийн мөнгөн ус худалдахыг завдсан хэргийг шалгаж дуусчээ | News.MN

52 тэрбум төгрөгийн мөнгөн ус худалдахыг завдсан хэргийг шалгаж дуусчээ

52 тэрбум төгрөгийн мөнгөн ус худалдахыг завдсан хэргийг шалгаж дуусчээ

52 тэрбум төгрөгийн мөнгөн ус худалдахыг завдсан хэргийг шалгаж дуусчээ

Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад орсон 74.8 кг мөнгөн усыг худалдахыг завдсан хэрэг өнгөрсөн дөрөвдүгээр сард гарч байсан. Цагдаагийн байгууллагаас цахим орчинд “Мөнгөн ус зарна” гэх зар байршуулсан байсны дагуу шалгалтын ажиллагаа явуулан гурван бүлэг этгээдийг баривчлан Эрүүгийн хэрэг нээн шалгаж байсан билээ.

Тэдгээр этгээдүүд 52 тэрбум орчим төгрөг хүрэх хэмжээний мөнгөн устай байжээ. Тэгвэл Эрүүгийн цагдаагийн газраас дээрх хэргийг илрүүлж, үйлдлийг таслан зогсоосон бөгөөд их хэмжээний мөнгөн ус тээвэрлэж явсан хүмүүсийг Эрүүгийн хуулийн 24.3-т заасан Химийн хорт болон аюултай бодисыг хууль бусаар эргэлтэд оруулахыг завдсан үндэслэлээр мөрдөн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.

Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-06-01 139.5.217.133

52 terbum? Arail barimjaagyi shaatsanu guiyu? 52 saya bailgyide

Avatar

Зочин 2019-06-01 104.238.63.76

Gaaliinba ajiltadad arga hemjee av

Avatar

зочин 2019-06-01 182.160.36.111

Монгол улын гайл: харахгүй байна би сонсохгүй байна би үнэртэхгүй байна би мэдэхгүй байна би л биз дээ хөөрхөншд.

Avatar

иргэн 2019-06-01 150.129.142.141

Гааль? яаж хилээр оруулж ирсэн байдаг байна аа? кх кх кх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж