Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад орсон 74.8 кг мөнгөн усыг худалдахыг завдсан хэрэг өнгөрсөн дөрөвдүгээр сард гарч байсан. Цагдаагийн байгууллагаас цахим орчинд “Мөнгөн ус зарна” гэх зар байршуулсан байсны дагуу шалгалтын ажиллагаа явуулан гурван бүлэг этгээдийг баривчлан Эрүүгийн хэрэг нээн шалгаж байсан билээ.
Тэдгээр этгээдүүд 52 тэрбум орчим төгрөг хүрэх хэмжээний мөнгөн устай байжээ. Тэгвэл Эрүүгийн цагдаагийн газраас дээрх хэргийг илрүүлж, үйлдлийг таслан зогсоосон бөгөөд их хэмжээний мөнгөн ус тээвэрлэж явсан хүмүүсийг Эрүүгийн хуулийн 24.3-т заасан Химийн хорт болон аюултай бодисыг хууль бусаар эргэлтэд оруулахыг завдсан үндэслэлээр мөрдөн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ