Иргэд хүсэлтээ гаргаад хүүхдийн мөнгөө авах боломжтой

Хуучирсан мэдээ: 2019.06.01-нд нийтлэгдсэн

Иргэд хүсэлтээ гаргаад хүүхдийн мөнгөө авах боломжтой

Иргэд хүсэлтээ гаргаад хүүхдийн мөнгөө авах боломжтой

Ерөнхий сайд У.Хүрэлсүх тавдугаар сарын 21-нд Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт ирэх зургадугаар сарын 1-нээс олгож эхлэхийг холбогдох хүмүүст даалгаад байгаа. Улсын хэмжээнд 0-18 хүртэлх насны 1.1 сая хүүхэд байдаг аж. УИХ-аас 2019 оны төсвийг батлахдаа нийт хүүхдийн 80 хувьд буюу 912 мянган хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг олгох боломжтой байхаар 218 тэрбум төгрөгийн санхүүжилт баталж өгчээ. Засгийн газар 2019 оны төсөвт тодотгол хийх асуудлыг УИХ-д оруулах боломжгүй. Тиймээс Засгийн газар УИХ-аас батлагдсан төсвөөсөө хүсэлт гаргасан хүүхдийн 20 мянган төгрөг олгох байдлаар зохицуулалт хийжээ.

Өөрөөр хэлбэл, хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтээ илэрхийлж, судалгаанд хамрагдсан, Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй, амьжиргааны түвшин нь 670 ба түүнээс доогуур оноотой үнэлэгдсэн өрхийн нэг сая хүүхдэд энэ оны зургадугаар сарын 1-ээс эхлэн хүүхдийн мөнгийг олгохоор болсон байна. Одоогоор нэмэлт 12.3 тэрбум төгрөг шаардлагатай байгаа бөгөөд үүнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайдын багцад багтсан төсвөөс гаргахаар болжээ. Тиймээс иргэд  Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт хүсэлтээ баталгаажуулах, судалгаанд хамраагдаагүй өрх хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтээ өнөөдрөөс дүүрэг, сум дээрээ очиж гаргах боломжтой юм. Материалыг нь үзээд 670 оноонд хамрагдвал хүүхдийн мөнгө олгох аж.

Монгол Улсын Их Хурлын 2018 оны тавдугаар сарын 30-ны өдрийн Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар 40 дугаар тогтоол батлагдан гарч, бүх хүүхдийн 80 хувьд харгалзах босго шугамыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны зургадугаар сарын 14-ний өдрийн тушаалаар Өрхийн мэдээллийн нэгдсэн сан бүртгэлтэй өрхийн 670 ба түүнээс доогуур оноотой байхаар шинэчлэн баталсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж