“Гоо даль" массажны газрын үйл ажиллагааг зогсоожээ

Хуучирсан мэдээ: 2019.06.01-нд нийтлэгдсэн

“Гоо даль" массажны газрын үйл ажиллагааг зогсоожээ

“Гоо даль" массажны газрын үйл ажиллагааг зогсоожээ

Нийслэлийн Баянгол дүүргийн аравдугаар хороололд орон сууцны зоорины давхарт байрлан үйл ажиллагаа явуулж байсан “Гоо даль” бие угаалга, массажны газарт Мэргэжлийн хяналтын байгууллагаас тавдугаар сарын 27-ны өдөр шалгалт хийсэн байна.

Шалгалтаар тус газрын барилга байгууламж нь эрх бүхий байгууллагаас хянаж баталгаажуулсан зураг төслийн дагуу баригдаагүй, эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, массажистууд нь мэргэжлийн үнэмлэх, дипломгүй байсан зөрчил илэрчээ. Улмаар дээрх газрыг прокурорын тогтоолоор үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоож, зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж байгаа аж. Хяналт шалгалт үргэлжилж байна

Э.БУРАМ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж