Москва Токиод харилцан визгүй зорчих горимд шилжих асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэхийг санал болгожээ. Энэ талаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров тавдугаар сарын 31-ний баасан гаригт Японы Гадаад хэргийн сайд Таро Конотой хэлэлцээ хийснийхээ дараа мэдэгдсэн байна.
Сайд Сергей Лавров “ОХУ болон Япон улс хооронд бизнес, аялал жуулчлалын зорилгоос эхлээд харилцан визгүй зорчих горимд шилжих талаар бид өмнө нь санал болгож байснаа дахин сануулж байна. Энэ тухай яриа хэлэлцээ удахгүй үргэлжилнэ гэж найдаж байна” хэмээн тэмдэглэжээ.
Тэрбээр мөн “Эхний ээлжинд бид Ерөнхийлөгч Владимир Путин Сахалинск, Хоккайдо мужуудын оршин суугчид хоорондоо чөлөөтэй зорчдог журам нэвтрүүлэх тухай санаачилга гаргасныг сануулж байна" гээд "Хоёр орон Япон болон Курилын арлын өмнөд хэсгийн оршин суугчид хоорондоо харилцан визгүй зорчих горимыг үргэлжлүүлэхээр санал нэгдсэн” хэмээн нэмж хэлжээ.
Эх сурвалж: East Russia
хэ хэ хэ 2019-05-31 202.126.89.47
Хорвоо гэж хоржоонтой юм аа.Ялсан Оросын ядуу иргэд нь ялагдсан Япон луу амьдралаа дээшлүүлэхээр цувах нь л дээ.Ялалт гэж харьцангуй эд ажгуу.
Ovgon 2019-05-31 59.153.114.183
Orosiin guilgachin yanhanuud japanaar duurne de. Fashist orosuudiig visees cholooloh hereggui.
Olon Orosuud Japan yavna 2019-05-31 108.218.234.108
Orosuud Korea ruu 3 sar vizgui bolson, olon orosuud Koread mongolchuud shig ajillaj baigaa. Odoo Japan vizgui bolvol orosuud tiishee tsuvahnee
Зочин 2019-05-31 202.126.89.108
Яагаад дандаа ингээд уншигчдаасаа асуугаад байдаг юм бэ? Мэдээг бид биш та бэлтгэж байгаа биз дээ
JVC 2019-05-31 49.0.212.145
Дээхнэ үед JVC /Японы Ялалт Компани/ гэдэг электроникийн үйлдвэр байж билээ.
сүрэн 2019-05-31 103.26.195.75
Япон герман хоёр Орост ялагдсан биш одоо өндөр хөгжилтэй баян улс болжээ. Бараг завшаа юм бишүү Ялагч болсон Орос Монголын байж байгааг хараач
С.Болдбаатар 2019-05-31 202.179.25.123
Шаймийдаг нь ятар утга байдаг бол
zochin 2019-05-31 49.0.212.145
Амаа шаймийдаг бол ер нь өөртөө итгэлгүй байгаагийн шинж
Тэнэг 2019-05-31 103.229.121.182
Урд хойд хоер хөрш босоод ирэхээр манайх ч хавчуулагдаад өндийгөөд ирнэ
Тэнэг 2019-05-31 103.229.121.182
Урд хойд хоер хөрш босоод ирэхээр манайх ч хавчуулагдаад өндийгөөд ирнэ
Зочин 2019-05-31 202.9.43.244
Манайхан Кореог гуйдаг шиг Ооеонууд японы доодхыг хараад суух нь дээ