Москва Токиод харилцан визгүй зорчих горимд шилжих асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэхийг санал болгожээ. Энэ талаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров тавдугаар сарын 31-ний баасан гаригт Японы Гадаад хэргийн сайд Таро Конотой хэлэлцээ хийснийхээ дараа мэдэгдсэн байна.
Сайд Сергей Лавров “ОХУ болон Япон улс хооронд бизнес, аялал жуулчлалын зорилгоос эхлээд харилцан визгүй зорчих горимд шилжих талаар бид өмнө нь санал болгож байснаа дахин сануулж байна. Энэ тухай яриа хэлэлцээ удахгүй үргэлжилнэ гэж найдаж байна” хэмээн тэмдэглэжээ.
Тэрбээр мөн “Эхний ээлжинд бид Ерөнхийлөгч Владимир Путин Сахалинск, Хоккайдо мужуудын оршин суугчид хоорондоо чөлөөтэй зорчдог журам нэвтрүүлэх тухай санаачилга гаргасныг сануулж байна" гээд "Хоёр орон Япон болон Курилын арлын өмнөд хэсгийн оршин суугчид хоорондоо харилцан визгүй зорчих горимыг үргэлжлүүлэхээр санал нэгдсэн” хэмээн нэмж хэлжээ.
Эх сурвалж: East Russia
Холбоотой мэдээ