Зуны сургалтанд суугаад гадаадын хүссэн их дээд сургуульдаа ороорой

Хуучирсан мэдээ: 2019.05.31-нд нийтлэгдсэн

Зуны сургалтанд суугаад гадаадын хүссэн их дээд сургуульдаа ороорой

Edx Summer Program сургалт гадаадын их дээд сургуульд хөтлөх луужин чинь болно

Зуны сургалтанд суугаад гадаадын хүссэн их дээд сургуульдаа ороорой

Ахлах ангийн сурагчдад зориулсан Edx Summer Program цогц сургалтын бүртгэл эхэллээ

Олон жилийн турш гадаадад суралцахын давуу талыг “Энэ нь чиний амьдралыг бүхэлдээ өөрчилнө”, “Чи шинэ хүн болоод буцаж ирнэ” гэсэн өгүүлбэрээр тайлбарлаж ирсэн. Тэгвэл одоо илүү ул суурьтай хариултад анхаарлаа хандуулцгаая.

Гадаадад сургах хөтөлбөрийн нэг гол зорилго нь бусад соёлууд, улс төрийн болон эдийн засгийн системийг хүндэтгэдэг, дэлхийн сайн сайхны төлөө санаа тавьдаг ирээдүйн глобал удирдагчдыг бэлтгэхэд оршдог. Олон улсын оюутны боловсролын институт /IES/ хувийн, мэргэжлийн, академик чиглэлээр суралцаж буй оюутнуудаас гадаадад суралцах нь ямар давуу талтай талаар судалгаа авахад:

  • 95% нь хувь хүний өсөлтийг хурдасгаж өгсөн
  • 96% нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлсэн
  • 98% нь гадаадад суралцах нь өөрийн орны соёлын үнэт зүйлс, үнэлэмжийг илүү сайн ойлгоход тусалсан
  • 87% нь дараа дараачийн боловсролын туршлагад нөлөөлсөн гэжээ. Судалгаа өгсөн хүмүүсийн бараг тэн хагас нь гадаадад суралцаж байгаад олон улсын ажил, дадлага, сайн дурын ажилд оролцжээ.

Нэгэнтээ гадаадын их дээд сургуульд суралцах зорилго тавьсан бол өөрийгөө аль болох эртнээс, системтэйгээр бэлдэж эхлэх хэрэгтэй. Тэгвэл Edx School сургалтын төвийн Edx Summer Program зуны цогц сургалтанд хамрагдсанаар гадаадад суралцахын тулд өөрийгөө хэрхэн яаж бэлдэх, ямар ямар шалгалтуудыг өгч, ямар ур чадваруудыг эзэмшсэн байх ёстой талаар бүрэн мэдлэгийг олж авна. Мөн түүнчлэн гадаадын их дээд сургуулиудын элсэлтийн шалгалтанд бэлдэхэд Edx сургалтын төвийн багш нар чин сэтгэлээсээ туслах болно.

Сургалтын агуулга:

  • Капланы хөтөлбөрийн дагуу SAT, TOEFL, IELTS-д бэлдэх
  • Эсээгээ бүтээлч байдлаар бичих /creative essay writing/
  • Хувь хүний хөгжлийн сургалт /багаар ажиллах, илтгэх болон харилцааны ур чадвараа нэмэгдүүлэх, төслийн менежмент, манлайлал/
  • Шинэ үг цээжлэх арга барилууд
  • Энтрепренер гэж хэн бэ?
  • Санаа, концепцоо илэрхийлэх визуал аргаас суралцах /Mind Mapping/
  • Сайн дурын ажил хийх тухай

Edx зуны цогц сургалтын давуу тал

  • Гадаадаас урилгаар ирсэн мэргэжлийн багш нар, туршлагатай монгол багш нартай хамтран сургалтаа явуулна.
  • Ганцаарчилсан зөвлөгөө авах боломжтой /Counseling/
  • 80 жилийн түүхтэй ОУ-ын тест бэлтгэлийн Каплан төвийн сургалтын материал, хөтөлбөрийн дагуу сургалт явагдана
  • Гадаадад сурахад шаардлагатай бүхий л мэдээллийг өгөх учраас төгсөх ангийн сурагчид GAP жил авах шаардлагагүй
  • Шинэ найз нөхөдтэй болж, зорилгынхоо төлөө хамтдаа урагшлах болно.

9-12 дугаар ангийн сурагчдыг Edx төв зуны цогц сургалтандаа урьж байна! Гадаадын шилдэг их дээд сургуулиудад суралцах бэлтгэлээ өнөөдрөөс хангацгаая.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу-21, Тайм төв, 4 давхар

/Багшийн дээдийн хойно Аз хур номын дэлгүүртэй байшин/

Утас: 7013 8020

FB/EdxSchoolbyKaplan

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж