MamyPoko брэнд эх үрсийн баярын бэлгээ задаллаа

Хуучирсан мэдээ: 2019.06.01-нд нийтлэгдсэн

MamyPoko брэнд эх үрсийн баярын бэлгээ задаллаа

Эх үрсийг дэмжигч MamyPoko брэнд хүүхдийн баярыг угтан ЭХЭМҮТ-ийн Төрөх тасгийн бүртгэлийн хэсгийг тохижууллаа. Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч тус брэндийн ажлын үр дүнд жилдээ 12 мянга орчим шинэ иргэн мэндэлдэг тус төвийн бүртгэлийн хэсэг иж бүрэн өөрчлөгдөж жирэмсэн ээжүүд болон эмч ажилтнуудын хувьд илүү тав тухтай орчинд ажиллах боломж бүрдэж байгаа юм.

Бүртгэлийн хэсгийн тохижилтын нээлтийн ёслолын туузыг Эмчилгээ эрхэлсэн дэд захирал болон Эх нялхаст амаржсан, амаржих гэж байгаа ээжүүд хайчилж цаашид илүү олон ээж үрс энх төрж, олон гэр бүл илүү аз жаргалтай байхыг хүсэн ерөөлөө.

MamyPoko брэнд нь нийгмийн хариуцлагын хүрээнд 2014 онд ЭХЭМҮТ-ийн амбулаторын танхим, 2016 онд Амгалан амаржих газрын эргэлт, амбулатори, хүлээн авахын 3 танхимыг иж бүрэн тохижуулж байсан билээ. Мөн жил бүр цус цусан бүтээгдэхүүн нэн шаардлагатай эх үрсэд зориулан “Цус хандивлах аян”-ыг зохион байгуулдаг уламжлалтай юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж