“БИ НАР” гэр бүлийн уран сайхны кино орон даяар үнэ төлбөргүй гарна

Хуучирсан мэдээ: 2019.05.31-нд нийтлэгдсэн

“БИ НАР” гэр бүлийн уран сайхны кино орон даяар үнэ төлбөргүй гарна

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын санаачилгаар бүтээсэн “БИ НАР” гэр бүлийн бүрэн хэмжээний уран сайхны киног “Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан Юнивишн, Скаймедиа, Ддэш тв болон өргөн сувгийн кабелийн телевизүүдээр дамжуулан орон даяар үнэ төлбөргүй хүүхэд багачуудад бэлэг болгон хүргэхээр боллоо.

Энэхүү киноны найруулагчаар Ж.Сэнгэдорж ажилласан бөгөөд 1990 оноос хойш Монголын нийгэмд болж өрнөсөн үйл явдлууд, техник технологийн хөгжил ялангуяа цахим орчин, компьютер тоглоомын хор хөнөөл бидний хойч үе хүүхэд багачуудад хэрхэн нөлөөлж байгаа, гэр бүл, хүн хоорондын харилцааны мөн чанар, үнэ цэнийг хүмүүст сануулахыг зорьсон байна.

Хайртай гэр бүл, хөөрхөн хүүхдүүдтэйгээ киногоо хүлээн авч үзээрэй.

Ингээд “БИ НАР” киноны хуваарийн мэдээллийг хүргэе.

Хэвлэл мэдээллийн байгууллага06-р сарын 01-ний өдөр гарах хуваарь
1МҮОНРТ21:10
2UBS телевиз14:00
3Etv телевиз11:00
4Эх орон телевиз08:30
5С1 телевиз13:30
6ТМ телевиз11:40
7TV8 телевиз21:25
8Mass tv6-р сарын 3-нд

ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ.

Эх сурвалж: ГЭР БҮЛ, ХҮҮХЭД,ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж