Микроавтобус хажуугаараа унаж, таван хүн хөнгөн гэмтжээ

Хуучирсан мэдээ: 2019.05.31-нд нийтлэгдсэн

Микроавтобус хажуугаараа унаж, таван хүн хөнгөн гэмтжээ

Нийслэлийн Баянгол дүүрэгт харьяалагдах  ахуйн үйлчилгээний уулзвар дээр зам тээврийн   ноцтой осол гарчээ. Тодруулбал, осол  15.00 цагийн орчимд гарсан байна.  Осолдсон микро автобус нь улаан гэрлээр орсны улмаас “Приус 20” маркийн автомашинтай мөргөлдөж осол гарсан хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Микро автобусанд нь арав гаруй хүн явсан  гэх албан бус мэдээлэл байна.  Ослын газарт одоо цагдаа болон эмнэлгийн тусламж үйлчилгээ очоод байна. Ослын улмаас 14 наснаас дээш насны гурван хүүхэд, хоёр эмэгтэй хөнгөн бэртжээ. Тэдэнд эмнэлгийн байгууллага анхан шатны тусламж үзүүлсэн байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж