Унгарт осолдсон усан онгоцны ахмадыг баривчилжээ | News.MN

Унгарт осолдсон усан онгоцны ахмадыг баривчилжээ

Унгарт осолдсон усан онгоцны ахмадыг баривчилжээ

Унгарт осолдсон усан онгоцны ахмадыг баривчилжээ

Унгарын нийслэл Будафешт хотын Дунай мөрөнд жуулчдын усан онгоц осолдсоны улмаас БНСУ-ын долоон иргэн амиа алдаж, 19 хүн сураггүй болсон тухай өмнө нь мэдээлсэн билээ. Уг хэрэгтэй холбогдуулан тус усан онгоцны ахмадыг баривчилсан байна.

Онгоцны ахмад нь Украины 64 настай иргэн бөгөөд түүнийг анхаарал болгоомж алдсаны улмаас осол аваар гаргасан хэмээн сэжиглэж байгаа ажээ. Дунай мөрөнд осол аваар маш ховор гарч байсан бөгөөд дээрх ослыг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.

БНСУ-ын “Korea Times” агентлагийн мэдээнд дурдсанаар, жуулчдын дийлэнх нь 40-50 насны хүмүүс байсан бөгөөд зургаан настай нэг хүүхэд байжээ. БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин уг асуудлаар Унгарын талтай хамтран боломжтой бүх арга хэмжээг авахыг холбогдох албаныханд үүрэг болгоод байгаа ба Унгар луу төлөөлөгчдөө яаралтай илгээхээр болжээ.

Эх сурвалж:KOREATIMES

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-05-31 146.115.163.21

Хаха. Ташаагаа тулсан П бишээ жирийн П. Конфютер этр гэдэг донгио гар уу харин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж