Softbank групп  Huawei-с татгалзлаа

Хуучирсан мэдээ: 2019.05.31-нд нийтлэгдсэн

Softbank групп  Huawei-с татгалзлаа

Softbank групп  Huawei-с татгалзлаа

Японы харилцаа холбооны Softbank Group 5G сүлжээний нийлүүлэгчээр Nokia, Ericsson компаниудыг шалгаруулснаа зарлалаа. Ингэснээр тус групп нь удаан хугацаанд түншиллж ирсэн Хятадын мэдээлэл технологийн Huawei компаниас харилцаагаа тасалж байгаа юм.

4G сүлжээний дэд бүтцийг Huawei, ZTE компаниуд нийлүүлсэн бөгөөд Softbank-ийн 5G сүлжээний туршилтыг ч Huawei компани гүйцэтгэж байсан билээ.  АНУ Хятадтай худалдааны дайн өрнүүлж байгаагаас үүдэн тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп Huawei компанид хориг тавьж, холбоотон улсууддаа Huawei компаниас татгалзахыг уриалсаар байгаа юм.

Softbank групп 5G технологийн суурь тоног төхөөрөмжийг нийлүүлэх стратегийн түншээр Nokia-г сонгосон бол радио сүлжээний хэсгийг нь Ericsson компаниас авахаар болсноо өчигдөр зарлажээ.

Одоогоор Австрали, Шинэ Зеланд улсууд АНУ-ын уриалгыг хүлээн аваад байгаа. Үүн дээр Япон улс ийнхүү нэмэгдэж байна. Японы хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар Softbank-ийн араас NTT Docomo, KDDI компаниуд мөн адил Хятадын компаниудаас татгалзах төлөвтэй байна.

Эх сурвалж:BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж