АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Мексикээр дамжин ирж буй цагаачдын урсгалыг зогсоохын тулд тус улсаас импортолдог бүх бараа бүтээгдэхүүн дэх татвараа оноох шийдвэр гаргасан байна. Эхний ээлжинд ирэх сарын 10-ны өдөр гэхэд татварыг таван хувиар нэмж, цаашдаа хууль бус цагаачлалын асуудал цэгцрэх хүртэл энэ мэтчилэн бага багаар нэмсээр байна хэмээн анхааруулжээ. Цагаан ордноос гаргасан мэдэгдлээс үзвэл Мексикийн бараа бүтээгдэхүүнд оноосон импортын таван хувийн татвар сар бүр таван пунктээр нэмэгдэж, аравдугаар сарын нэгэн гэхэд 25 хувь болж өсөх гэнэ.
АНУ-ын өмнөд хилээр дамжин орж ирдэг хууль бус цагаачдыг зогсоохын тулд тус улс өмнөд хил дээрээ онц байдал зарлаад байгаа ба Мексик улсыг хууль бус цагаачдын асуудал дээр идэвх санаачилга гаргахгүй, хойрго хандаж байна хэмээн шүүмжилж байгаа юм.
Дональд Трампын мэдэгдэлд “Мексик улс манай аюулгүй байдалд шууд заналхийлээгүй боловч үндэсний бүрэн бүтэн байдал, эрхээ хамгаалж байна” гэжээ.
Харин Мексикийн талаас АНУ-ын уг шийдвэрийг байж боломгүй үйлдэл хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ. Мексик улс ихэвчлэн газар тариалангийн салбарын бараа бүтээгдэхүүнээ гадагшаа экспортлодог. Мөн автомашин үйлдвэрлэл, сансар судлал, технологийн компаниуд суурь баазаа болгосон хүчирхэг эдийн засагтай дэлхийн 20 орны нэг билээ.
Эх сурвалж:CNN
Холбоотой мэдээ