У.Хүрэлсүх төрийн цэргийн байгууллагад ажиллагсдын гэр бүлд хүндэтгэл үзүүлэв | News.MN

У.Хүрэлсүх төрийн цэргийн байгууллагад ажиллагсдын гэр бүлд хүндэтгэл үзүүлэв

У.Хүрэлсүх төрийн цэргийн байгууллагад ажиллагсдын гэр бүлд хүндэтгэл үзүүлэв

У.Хүрэлсүх төрийн цэргийн байгууллагад ажиллагсдын гэр бүлд хүндэтгэл үзүүлэв

“Монгол цэргийн нэгдсэн холбоо” ТББ, Батлан хамгаалах яам хамтран өнөөдөр /2019.05.31/ Улаанбаатар хотноо төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын үе үеийн алба хаагчид, тэдний гэр бүлд хүндэтгэл үзүүлэх “Монгол улсын төлөө зүтгэе” анхдугаар арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны тэргүүн Монгол Улсын Ерөнхий сайд оролцов.

Тэрээр “Эх орноо хамгаалах, нийгмийн аюулгүй байдлыг хангах нэн хариуцлагатай албанд зүтгэж байгаа олон арван албан хаагчдын амжилтын ард бат найдвартай гэр бүл нь байдгийг Та бид сайн мэднэ.

Та бүхэн цэрэг, цагдаагийн албан хаагчтай нэгэн насныхаа амьдралыг холбон гэр бүл болж, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж, ар гэрийнхээ ачааны хүндийг үүрч яваа эгэл жирийн эмэгтэйчүүд, эх орноо батлан хамгаалагчдын бат найдвартай ар тал, энх цагийн эх орончид юм.

Эх хүн, эмэгтэй хүний энэрэл хайр, эрхэмсэг, соёлч, гярхай, нягт нямбай зан төлөв, цэргийн хуарангийн хууль дүрэм, хатуу хөтүү амьдрал ахуйд хүмүүнлэг, энэрэнгүйн илч гэгээг түгээж, цэрэг, цагдаа, аюулгүй байдлын ажил, албанд орчин цагийн соёлыг төлөвшүүлэх нэг чухал ундарга нь болдгийг онцлон тэмдэглэж байна” гэв.

Арга хэмжээнд нийт зургаан байгууллагын төлөөлөл болсон 755 гэр бүлийн 1500 гаруй хүн урилгаар оролцжээ. Эдгээрээс гурван үеэрээ төрийн цэргийн байгууллагад ажилласан гэр бүлүүдээс “шилдэг 9 эмэгтэй”-г шалгаруулан Ерөнхий сайд У.Хүрэлсүх шагнал гардуулав.

Монгол Улсын төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудад ажиллагсдын нийт 20 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлдэг аж. Энэ нь Ази тивдээ нэгдүгээрт бичигддэг байна.

Эх сурвалж: www.zasag.mn

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2019-05-31 66.181.178.185

үндсэн ажлаа хийхгүй реклам хийдэг залуу юмдаа.итгэл алдарчихлаа.

Avatar

Gad 2019-05-31 66.181.182.25

Ene khooryy durak aa khoorgosoor bgaad nileen deer gargachikhlaa! Unakhad l khetsyy bolloo! Udakhgyi torokhdoo Selem khelbertei noj atgaj torson gekh baikh shyy! Udakhgyi MAN iinkhan 100% iaar unagaakh gej bkhad l Yoslood dalchignaad yavakh!!!

Avatar

Оркудын оргил үе төгсгөл болтугай! 2019-05-31 64.119.19.46

Тэнэг онгироо сагсуу ухнын ажил хийж буй дүр эсгэж байгаа хуурамч шоу.Хүүхдийн баяр болж байхад цэргийнхэн гэх өмхий шивэр үнэртүүлсэн малууд нь ухныгаа хөөргөсөөр.

Avatar

Зочин 2019-05-31 66.181.186.119

МӨРДЭС ЗҮҮСЭН ЭХЧҮҮДДЭЭ БАЯРЫН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ. ЭХ ДЭЛХИЙ ЭХ ОРОН ЭХЧҮҮД АМАР АМГАЛАН БАЙХ БОЛТУГАЙ

Avatar

Зочин 2019-05-31 103.229.122.71

төрийн цэргийн байгууллага гэдэг зөв үү? ингэж бичдэг нэр томъёо байдаг бил үү?

Avatar

33 2019-05-31 49.0.212.145

Цэргийн баяр ч биш, Мартын 8-ч биш, олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр шүү!

Avatar

Зочин 2019-05-31 122.201.24.202

Хууль дүрмэнд нь цэргийн алба хаагч төрийн бус байгууллага, эвсэл холбоонд нэгдэхийг хориглоод байхад төр нь хүчээр оруулаад байдаг. Энэ яг ямар үүрэг зориулалттай байгууллага вэ. Төрийн бус нэрээр төрийн ажил хийгээд улс төрчдийн гар хөл болоод байгаа юм биш үү.

Avatar

Зочин 2019-05-31 178.196.87.18

Uhnaagiin shees bur balarch duuslaa. Orkuudad tasrsan p***a yumaa

Avatar

Зочин 2019-05-31 66.181.161.5

"… төрийн цэрэг" гэхээр "төрийн бус цэрэг" гэж бас байдаг байх нь ээ???

Avatar

Зочин 2019-05-31 103.57.95.17

хүрэлсүхийн хошин шог дуусахгүй юм аа.

Avatar

1234566 2019-05-31 49.0.137.6

Тогоо гэж зөнөчихсөн Дурак энэ муу ЕС нэртэй хөөрүү гарыг эвгүй байдалд оруулж байнаа, ЕС нь цэргийн Төрийн бус байгууллага толгойлдог чин арай Төрийн төрийн эргэлт хийхэд бэлтгэж байгаа юм биш биз, Ичиж үхмээр байна. Өвөл жагсаал хийхэд баахан чөлөөний цэргийхэнд мөнгө тараагаад түүний сүлжээгээр баахан оркууд талбай дээр цуглуулж, Миег огцруулсан , одоо тэрэндээ ам дашсан хэрээ болчихож, 2020 оны сонгуулиар энэ сүлжээгээ ашиглана гээд Тогоо дураз нь аймгуудад салбар хороо байгуулаад явж байна

Avatar

Зочин 2019-05-31 49.0.212.145

Хүүкийн 2020 оны сонгуулийн шоу

Avatar

НАЙМААЛЖ 2019-05-31 202.9.42.63

ЦЭРЭГ БИШ БОЛ ХҮН БИШ БОЛОХНЭЭ ӨӨРИЙГӨӨ КИМ ИР СЕН ГЭЖ БОДООД БАЙГАА ЮМУУ ХҮСЭЭД БАЙГАА ЮМУУ ИЙМ ГАЖИГ ЮМНУУДЫГ ТӨРӨӨС ЗАЙЛУУЛЦГААЯ

Avatar

Иргэн 2019-05-31 66.181.189.155

Энэ Энхамгалан мэтийн долигонуур нөхөд Хүрэлсүхээр тоглож дууслаадаа. Ерөнхий сайд хүн төрийн бус байгууллага удирдаж болохгүй шүү дээ мал нараа. Хөөрүү хүнээр битгий тохуурхаад бай л даа,Ажлыг нь хийлгээчээ Цаана чинь Засаг огцрох гэж байна.

Avatar

Зочин 2019-05-31 66.181.186.119

Мал нар гэж бичдэг чи хаанахын хужаав

Avatar

Зочин 2019-05-31 202.179.31.40

Үнэн алиа гар

Avatar

bayaLagaa 2019-05-31 202.131.233.5

Eh orondoo tangarag urgusun emegteichuud, ekhchuud min saihan bayarlaarai

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж