Багшийн дээдийн уулзвараас Цэцэг төвийн уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг түр хязгаарлана

Хуучирсан мэдээ: 2019.05.31-нд нийтлэгдсэн

Багшийн дээдийн уулзвараас Цэцэг төвийн уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг түр хязгаарлана

Багшийн дээдийн уулзвараас Цэцэг төвийн уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг түр хязгаарлана

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хотын төв хэсгийн авто замын хөдөлгөөнийг зарим газарт түр хязгаарлахаар болсон байна. Захирамжид зааснаар Д.Сүхбаатарын талбайд “Монгол хүүхдүүд” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах болсонтой холбогдуулж Д.Сүхбаатарын талбай, Цэцэг төвийн уулзвар, Боловсролын их сургууль, Цаг уурын уулзвар, Амарын гудамж, Туушингийн баруун уулзвар, Олимпын гудамж, Гадаад хэргийн яамны уулзварын авто замын хөдөлгөөнийг 6 дугаар сарын 1-ний өдрийн 07.00 цагаас 18.00 цаг хүртэл түр хязгаарлахаар шийдвэрлэсэн байна.

Захирамжийн дагуу нийслэлийн төв хэсгийн авто замын хөдөлгөөнийг маргааш 18.00 цаг хүртэл түр хязгаарлах тул иргэд та бүхэн боломжит замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж