Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Улаан загалмай нийгэмлэг “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан Үлэг гүрвэлийн музейтэй хамтран “Хөөрхөн зүрхнүүд-2“ арга хэмжээг өнөөдөр /2019.05.31/ зохион байгууллаа.
Энэ үеэр зорилтот бүлгийн 2-14 насны 60 гаруй хүүхдэд бэлэг өгч, үлэг гүрвэлийн өндөгний гарал үүслийн талаар сонирхуулж хүүхдийн танин мэдэхүйн боловсролд ч хувь нэмэр орууллаа.
“Хөөрхөн зүрхнүүд-2” арга хэмжээнд оролцсон хэмжээнд зургаан настай дүүгийнхээ хамт оролцсон нийслэлийн тавдугаар сургуулийн гуравдугаар ангийн сурагч Б. Дэлгэржаргал “Хүүхдийн баяраар дүү бид хоёрт бэлэг өгч, музейтэй танилцуулсан эгч нартаа маш их баярлаж байна. Өнгөрсөн жил бид “Тэнгис” кино театрт кино үзээд, зөндөө их тоглосон учраас хамгийн гоё хүүхдийн баяр байсан. Энэ жил ч бас баяр маань гоё л эхэлж байна” хэмээн инээсээр сургууль руугаа яарлаа.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Улаан загалмай нийгэмлэгийн арга зүйч П. Үнэнбаяр “Бид энэхүү арга хэмжээг хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Чингэлтэй дүүргийн Улаан загалмай нийгэмлэгийн “Эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг” төсөлд хамрагдсан айл өрхүүдийн хүүхдийг оролцууллаа.
Өмнөх “Хөөрхөн зүрхнүүд-1“ арга хэмжээг энэ оны эхээр Үлэг гүрвэлийн музей, Монгол Японы Боловсролын төвтэй хамтран зохион байгуулсан. Тус арга хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй нийгмээс тусгаарлагдсан 100 гаруй хүүхдүүдийг үе тэнгийнхэнтэйгээ хамтдаа тоглож өнгөрүүлэх боломж олгосон юм” гэлээ.
Б.НОМИНЧИМЭГ
Холбоотой мэдээ