Машинд мөргүүлсэн цагдааг өөр эмнэлэг рүү шилжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2019.05.31-нд нийтлэгдсэн

Машинд мөргүүлсэн цагдааг өөр эмнэлэг рүү шилжүүлнэ

Машинд мөргүүлсэн цагдааг өөр эмнэлэг рүү шилжүүлнэ

Сүхбаатарын талбайд Ардчилсан намаас өчигдөр /2019.05.30/ “Хариуцлага нэхэх сөрөг хүчний жагсаал” зохион байгуулах үеэр ойр орчмын замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн. Энэ үеэр Монголын Үндэсний музейн уулзвар дээр хөдөлгөөн зохицуулан ажил үүргээ гүйцэтгэж байсан замын цагдаагийн алба хаагч Ч-г  Ланд-200 маркийн автомашинтай жолооч дүрэм зөрчин орж ирэхдээ мөргөж гэмтээснээс ухаан алдсан юм.

Машинд мөргүүлж бэртсэн  алба хаагчийг өчигдөр Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтүүлсэн байдаг.  Ч-д тлүү нарийн шинжилгээ хийх шаардлагатай болсон тул өнөөдөр /2019.05.31/ өөр эмнэлэг рүү шилжүүлэхээр болсон байна. Мөргүүлсэн алба хаагчийн  гэмтлийн зэргийг  тодорхойлуулсны дараа гэмтлийн зэргээс хамааран  тухайн жолоочид хуулийн хариуцлага хүлээлгэх аж.

Э.БУРАМ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж