УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаан өчигдөр үдээс хойш болж, ирэх долоо хоногт УИХ, Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг гаргасан байна. Ингэхдээ баасан гаригийн чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Оюутолгой төслийн хэрэгжилтийн өнөөгийн явц, татвар төлөлтийн байдал болон бусад асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Г.Уянга, Л.Цог нараас ирүүлсэн асуулгын хариуг сонсох болжээ.
Г.НАРАН