Монгол Улсын эдийн засгийн өсөлт 6.9 хувьтай байна | News.MN

Монгол Улсын эдийн засгийн өсөлт 6.9 хувьтай байна

Монгол Улсын эдийн засгийн өсөлт 6.9 хувьтай байна

Монгол Улсын эдийн засгийн өсөлт 6.9 хувьтай байна

Монгол Улсад банкны салбар үүсч, хөгжсөний 95 жилийн ойн нэгдсэн арга хэмжээ өнөөдөр /2019.05.31/ Төв талбай дээр болж байна


Түүхт ойн арга хэмжээг нээж, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан үг хэлсэн юм. Тэрбээр “Та бүхэндээ түүхт ойн баярын мэндийг хүргэе. Одоогоос 95 жилийн өмнө 1924 оны зургадугаар сарын 2-нд Монгол, Зөвлөлт Орос улсын хувь нийлүүлсэн хөрөнгөөр Монголын худалдаа аж үйлдвэрийн банк байгуулагдсан түүхтэй. Өнөөдөр банкны салбар нийтдээ 34 их наяд төгрөгийн актив хөрөнгөтэй байна. Энэ бол Монгол Улсын нэг жилийн ДНБ-ээс давсан үзүүлэлт. Ийм хурдацтай хөгжиж байгаа орчин цагийн салбар болсон байна” гэдгийг онцоллоо.

ЭДИЙН ЗАСАГ ТОГТВОРТОЙ ӨСӨЖ БУЙ ҮЗҮҮЛЭЛТТЭЙ БАЙНА

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан

“Одоогоос 95 жилийн өмнө Монголбанк анхны мөнгөн тэмдэгтээ гаргаж, төгрөг гэж нэрлэсэн. Дараагаар нь 1940 онд Төрийн сүлдтэй болж, мөнгөн тэмдэгтээ шинэчилж байсан. Зах зээлийн эдийн засаг руу шилжиж, 1993 онд өнөөгийн бидний хэрэглэж буй мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргаж байсан гээд олон жилийн түүх бий. Мөн Монгол Улсад банкны салбарт хоёр тогтолцоо бий болсон. Анх 1924 онд улсын банк гэсэн ганцхан системтэй байсан бол өнөөдөр Төв банк болон арилжааны банк гэсэн тогтолцоотой болсон байна.

Төв банкны мөнгөний бодлого тодорхой хэмжээнд үүргээ биелүүлж байгаа гэж үзэж болно. Өнгөрсөн 2018 онд манай эдийн засгийн өсөлт 6.9 хувьтай гарсан. Харин 2019 оны эхний улиралд эдийн засгийн өсөлттэй ДНБ-ийг харьцуулбал бараг найм гаруй хувиар өссөн үзүүлэлттэй байгаа. Тиймээс манай улсын эдийн засгийн өсөлт цаашид улам нэмэгдэх хандлагатай байна. Инфляци гэхэд найман хувиас хэтрэхгүй, бодлогын түвшинд байна. Эдийн засаг тогтвортой өсөөд байвал дунд хугацаандаа өсөлтөө барьж явах магадлалтай” гэдгийг Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэллээ.

НИЙТ ЗЭЭЛИЙН 30-40 ХУВЬ НЬ ХЭРЭГЛЭЭ, 50-60 ХУВЬ НЬ БИЗНЕС РҮҮ ЧИГЛЭСЭН

Өнөөдрийн байдлаар банкны системээс гарч байгаа нийт зээлийн 30-40 хувь нь хэрэглээнд, 50-60 хувь нь бизнес рүү чиглэсэн нь Монголбанкны бодлогын үр дүнгийн илрэл гэдгийг Төв банкны мэргэжилтнүүд хэлж байв.

“Худалдаа хөгжлийн банк анх байгуулагдсан цагаасаа олон улсын банкны үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Манай банкны анхны суурь нь Улсын банкны ерөнхий хорооны гадаад төлбөр тооцооны газрын суурин дээр үүссэн учраас гадаад төлбөр тооцооны чиглэлээр тэргүүлэн ажиллаж байна. Ингэснээр анхны бондыг санхүүгийн зах зээлд гаргаж арилжаалсан” тухай тус банкны гүйцэтгэх захирлын орлогч Д.Хүрэлбаатар ярилаа.

А.СҮРЭН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-05-31 66.181.161.23

Энэ МАНгарууд хувийнхаа кампаны өсөлтийг улсынх болгож яриад байх болтой юм аа …..Лавл миний хэтэвчиндэх мөнгө , машиний банкиндах бинзэн хоёр улам л багасаад байгаа шдээ ..АН ын үед аль аль нь дүүрэнл явдаг байсан даа ..

Avatar

irgen 2019-05-31 49.0.212.145

Хаана юу өсөөд, дэвжээд, ажил төрөл дэлгэрээд, амьдар ахуй сайжраад байгаа юмбэ?

Avatar

Зочин 2019-05-31 49.0.212.145

Худлаа, МАН-ын 2020 оны сонгуулийн шоу

Avatar

Zochin 2019-05-31 202.9.43.219

Тэр тоонд чинь иргэд хууртах нь өнгөрсөн тэр тоогоо хөрсөнд нь буулгаад ойлгуулаад өгөөч дээ….Тэр тоо иргэдэд ямарч хэрэггүй,,,,

Avatar

Иргэн 2019-05-31 202.9.43.219

Харин тийм энэ өсөлтөө яаж иргэддээ хүргэх вэ? Өсөөд л байдаг иргэдэд мэдэгдэж байгаа юм алга энэ ямар учиртай юм бэ?? Үүнд л анхаарал хандуулмаар байна….

Avatar

иргэн 2019-05-31 202.179.24.62

эдийн засаг өсөлттэй байна гээд байда, иргэдийн амьдрал улам уруудан ядуурч туйлдаа хүрч бараа, таваарын үнэ тэнгэрт хадаж монгол улсад амьдрах туйлын хүнд болчихоод байна. наад өсөлт чинь хаана хэнд наалдааад байна вэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж