Монгол Улсын эдийн засгийн өсөлт 6.9 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2019.05.31-нд нийтлэгдсэн

Монгол Улсын эдийн засгийн өсөлт 6.9 хувьтай байна

Монгол Улсын эдийн засгийн өсөлт 6.9 хувьтай байна

Монгол Улсад банкны салбар үүсч, хөгжсөний 95 жилийн ойн нэгдсэн арга хэмжээ өнөөдөр /2019.05.31/ Төв талбай дээр болж байна


Түүхт ойн арга хэмжээг нээж, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан үг хэлсэн юм. Тэрбээр “Та бүхэндээ түүхт ойн баярын мэндийг хүргэе. Одоогоос 95 жилийн өмнө 1924 оны зургадугаар сарын 2-нд Монгол, Зөвлөлт Орос улсын хувь нийлүүлсэн хөрөнгөөр Монголын худалдаа аж үйлдвэрийн банк байгуулагдсан түүхтэй. Өнөөдөр банкны салбар нийтдээ 34 их наяд төгрөгийн актив хөрөнгөтэй байна. Энэ бол Монгол Улсын нэг жилийн ДНБ-ээс давсан үзүүлэлт. Ийм хурдацтай хөгжиж байгаа орчин цагийн салбар болсон байна” гэдгийг онцоллоо.

ЭДИЙН ЗАСАГ ТОГТВОРТОЙ ӨСӨЖ БУЙ ҮЗҮҮЛЭЛТТЭЙ БАЙНА

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан

“Одоогоос 95 жилийн өмнө Монголбанк анхны мөнгөн тэмдэгтээ гаргаж, төгрөг гэж нэрлэсэн. Дараагаар нь 1940 онд Төрийн сүлдтэй болж, мөнгөн тэмдэгтээ шинэчилж байсан. Зах зээлийн эдийн засаг руу шилжиж, 1993 онд өнөөгийн бидний хэрэглэж буй мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргаж байсан гээд олон жилийн түүх бий. Мөн Монгол Улсад банкны салбарт хоёр тогтолцоо бий болсон. Анх 1924 онд улсын банк гэсэн ганцхан системтэй байсан бол өнөөдөр Төв банк болон арилжааны банк гэсэн тогтолцоотой болсон байна.

Төв банкны мөнгөний бодлого тодорхой хэмжээнд үүргээ биелүүлж байгаа гэж үзэж болно. Өнгөрсөн 2018 онд манай эдийн засгийн өсөлт 6.9 хувьтай гарсан. Харин 2019 оны эхний улиралд эдийн засгийн өсөлттэй ДНБ-ийг харьцуулбал бараг найм гаруй хувиар өссөн үзүүлэлттэй байгаа. Тиймээс манай улсын эдийн засгийн өсөлт цаашид улам нэмэгдэх хандлагатай байна. Инфляци гэхэд найман хувиас хэтрэхгүй, бодлогын түвшинд байна. Эдийн засаг тогтвортой өсөөд байвал дунд хугацаандаа өсөлтөө барьж явах магадлалтай” гэдгийг Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэллээ.

НИЙТ ЗЭЭЛИЙН 30-40 ХУВЬ НЬ ХЭРЭГЛЭЭ, 50-60 ХУВЬ НЬ БИЗНЕС РҮҮ ЧИГЛЭСЭН

Өнөөдрийн байдлаар банкны системээс гарч байгаа нийт зээлийн 30-40 хувь нь хэрэглээнд, 50-60 хувь нь бизнес рүү чиглэсэн нь Монголбанкны бодлогын үр дүнгийн илрэл гэдгийг Төв банкны мэргэжилтнүүд хэлж байв.

“Худалдаа хөгжлийн банк анх байгуулагдсан цагаасаа олон улсын банкны үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Манай банкны анхны суурь нь Улсын банкны ерөнхий хорооны гадаад төлбөр тооцооны газрын суурин дээр үүссэн учраас гадаад төлбөр тооцооны чиглэлээр тэргүүлэн ажиллаж байна. Ингэснээр анхны бондыг санхүүгийн зах зээлд гаргаж арилжаалсан” тухай тус банкны гүйцэтгэх захирлын орлогч Д.Хүрэлбаатар ярилаа.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж