Ерөнхийлөгчийн хориг дэмжлэг хүлээв

Хуучирсан мэдээ: 2019.05.31-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн хориг дэмжлэг хүлээв

Ерөнхийлөгчийн хориг дэмжлэг хүлээв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /2019.05.30/ хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд тав дахь хоригоо тавилаа.

УИХ-аас тавдугаар сарын эхээр батлан хамгаалах, аюулгүй байдал болон гадаад бодлогын үндсийг хэрэгжүүлсэн Засгийн газрын шийдвэр,  УИХ-аас төрийн өмчийн хувьчлал, ашигт малтмал, байгалийн нөөцийн удирдлага зэрэг асуудлаар төрийн бодлогын үндсийг тодорхойлсонтой холбоотойгоор тэдгээрийг хэрэгжүүлж буй үйл ажиллагааг захиргааны шүүхээр шийдвэрлэхгүй гэсэн заалт оруулсан Захиргааны ерөнхий хуулийг баталсан тул бүхэлд нь хориг тавьсан юм.

Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж хуульч Б.Энхбаяр “Eрөнхийлөгч Х.Баттулга маш сайн онол, практикийн мэдлэг, туршлагатай албан бус хуулийн зөвлөхтэй болсон нь энэхүү хоригоос илт байна. Зөв шүү. Нэг сайн хуульч мянган автомат буутай дээрэмчнээс хүчтэй гэж "Загалмайлсан эцэг" кинонд гардаг байх аа” хэмээн цахим хуудсаараа дамжуулан жиргэсэн бол УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин “Ардчилсан, хууль ёстой улс юм бол хууль хулгайлж, авлигаар аархаж байгаа ЗГ-тай шүүхдэлцэх эрх иргэнд эрх биш байх ёстой байлгүй дээ!” гэж байр сууриа илэрхийлсэн юм.

Ерөнхийлөгч Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд бүхэлд нь хориг тавьсан үндэслэлээ дараах байдлаар https://news.mn/r/2143974/ тайлбарлажээ.

Ерөнхийлөгч чуулганы хуралдаантай өдрүүдэд хуульд хориг тавибал УИХ 14 хоногийн дотор холбогдох байнгын хороо, чуулганаар хэлэлцэн шийдвэрээ гаргахаар  заасан байдаг. Ингэхдээ гишүүдийн 66.6 хувь нь буюу гуравны хоёр нь хоригийг хүлээж авсан тохиолдолд хоригийг хүлээж авсанд тооцдог.

Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас санаачлан өргөн мэдүүлсэн юм.

Уг төсөлд УИХ-ын улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор гаргасан Засгийн газрын шийдвэрийг Захиргааны шүүх хянахгүй, захиргааны байгууллагын улс төрийн ямарваа нэгэн буруу шийдвэрийн эсрэг иргэд, иргэний нийгмийн төлөөллүүд гомдол гаргаж, Захиргааны хэргийн шүүхээр хянуулах боломжгүй байх зохицуулалт тусгасан байв. УИХ-аар хуулийн төслийг хэлэлцэх шатанд гишүүдээс “УИХ, Засгийн газар бурхан биш. Буруу шийдвэр ч гаргаж болох учраас хүрээг хумих ёстой” гэж үзсэнээр батлан хамгаалах, аюулгүй байдал, гадаад бодлогын чиглэлээр гаргасан Засгийн газрын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянахгүй болгон өөрчилсөн юм.

Харин Ерөнхийлөгч дээр дурдсан заалтууд нь Үндсэн хууль зөрчөөд зогсохгүй, Засгийн газрын болон түүний харьяа байгууллагуудын захиргааны шийдвэр, үйл ажиллагааг бүхэлд нь шүүхийн хяналтаас гаргаж тухайн салбарт ажиллагсдын эрх зүйн баталгааг бүрэн алдагдуулж байна гэж үзсэн билээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж