Канадын Сенатад хийсэн аудитийн шалгалтаар парламентын дээд танхимын 21 гишүүн үйл ажиллагааныхаа зардлын мөнгийг шамшигдуулсан байв.
СTV телевиз дамжуулснаар тэдний дунд сенатын гурван өндөр тушаалтан байна. “Спикер Лео Гусакос, Засгийн газрын төлөөлөгчдийн лидер, эрх баригч консерватив намын гишүүн Клод Кариньян, сөрөг хүчний либерал намын төлөөлөгчдийн лидер Жеймс Коуэн" нар гэж телевиз тодруулав.
Тухайлбал, Гусакосийн “эргэлзээтэй зарлагад нь” 1,2 мянган долларыг нэгэн туслагчаа буяны ажиллагаанд оролцуулахдаа, өөр 4,8 мянган долларыг “ажилтантайгаа гэрээ байгуулахад зарцуулсан байв. Гусакос 1,2 мянган долларыг эргүүлэн тушаасан ч үлдсэн мөнгөний талаар даван заалдах гэнэ.
Коуэн нь 8,2 мянган долларыг шамшигдуулсан гэдгийнх нь төлөө бас л тусгай шүүхээр шийдүүлнэ гэв. Кариньян нь өөрийн туслахын албан томилолтод 2,4 мянган долларыг зарцуулсан байснаа эргүүлэн тушаажээ. Аудитийн шалгалтын дүнг ирэх долоо хоногт нийлэх ажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР