Хямралын дараах ажил эрхлэлт хэтэрхий удаан байна

Хуучирсан мэдээ: 2015.06.06-нд нийтлэгдсэн

Хямралын дараах ажил эрхлэлт хэтэрхий удаан байна

 

Ажлын байрны бүтцэд ажлын стандартын бус хэлбэр улам жин нэмж байна хэмээн Олон улсын хөдөлмөрийн байгууллагын (ОУХБ) тайланд өгүүлжээ хэмээн  "КоммерсантЪ» сонин тэмдэглэв.

 

Дэлхийн ажилгүйдлийн хэмжээ 201 сая  хүн болоод байгаа нь 2008 оныхоос 30 сая хүнээр илүү байна гэж ОУХБ-ын  "World Employment and Social Outlook 2015» илтгэлд дурьджээ. Хямралын дараа ажил эрхлэлт удаан өсөлттэй, ажлын байрны тогтмол биш бүтэцтэй байгааг илтгэл зохиогчид дурьдав.

 

Дэлхийн хэмжээний ажлын хүчний 84 хувийн тухай байгаа тус байгууллагын мэдээнд ажилтнуудын дөнгөж 25 хувь нь байнгын гэрээтэй хөдөлмөрлөж, бараг гуравны нэг нь (35%) хувийн ажил эрхэлж, 13 хувь нь түр гэрээгээр ажиллаж, 12,3% нь албан бус секторт зүтгэж байна гэж тэмдэглэжээ.

 

Хөгжилтэй эдийн засагт бүрэн ажил эрхлэгчид 64,2% байгаа бол, хөгжиж буй эдийн засагт албан бус ажил эрхлэлт 16,5% ба хувийн хөдөлмөр эрхлэгчид 40,1% болж байна. Хувиар ажиллагчид бага орлоготой орнуудад ч өндөр 60,5% байгаа ажээ.

 

Стандартын ажлын хөлс нь бусдаасаа өндөр. Сүүлийн арван жилд энэ зөрөө улам ихсэж байна. Байнгын гэрээтэй хүмүүсээс түр гэрээнийхэн 15-55 хувиар бага цалинтай. Албан бус хэлбэрийн ажил эрхлэгчдийн цалин нь улам ч бага 43-65%-иар доогуур ажээ. Үүний улмаас албан ёсоор хөгжиж буй орнуудад  албан бус ажилтнуудын хувьд ядуурал нь 12 хувиас дээш гардаггүй бөгөөд түр ажилттай хүмүүсийн дунд тэр нь 35% хүрч байна гэж илтгэлд  өгүүлжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж