Барууны ертөнцөд ойр байх нь бие даасан бодлого явуулж байгаа орчин үеийн Орост үнэт зүйл гэгдэхгүй хэмээн Германы Die Zeit сонин Оросын удирдлагагүйгээр хийгдэх “Их долоогийн” саммитийн талаар бичихдээ өгүүлжээ.
"Оросын ерөнхийлөгч ням гаригт Кремльдээ суугаад G7-гийн лидерүүд түүнгүйгээр Эльмау шилгээнд цугларлаа гэж уйтгарлаж суух уу? Үгүй л дээ. Оросын удирдлага барууны удирдагч нартай зэрэгцэн зогсохыг эрмэлзэж байсан цаг эргэж буцалгүйгээр өнгөрчээ” хэмээн сонин бичив.
Сонины үзэж байгаагаар барууны ертөнц Зөвлөлт задарсны дараа Оросын хувьд гялбаа болж байснаа гээжээ. Орос өөрт нь хоёр нүүр гаргадаг, шийдэмгий биш АНУ-д, Европт сэтгэлгүй болсон аж.
Анхайн хамтын ажиллагааны байгууллага явцын дунд G7-той өрсөлдөнө гэж Иран үзэж байна. Фото: РИА Новости. Виталий Белоусов
Өнөөдөр Европын лидерүүд Орост цувран очиж байна. Грекийн ерөнхий сайд энд ганцаар биш. Саяхан Москвад Словакийн ерөнхий сайд Роберт Фицо айлчлав. Хэд хоногийн дараа Владимир Путин Ромд очин "ЭКСПО-2015" үзэсгэлэн дэх өөрийн павильонд зочлоно. Ватиканд дээдсийн гэгээн Францисктай уулзах урилгатай. “Ганцаардал, хязгаарлалт гэдэг чинь арай өөр харагддаг байх шүү” хэмээн сонин егөөдсөн байх юм.
Удалгүй Энэтхэг, Пакистан хоёр нэгдэх дараа нь Иран нэмэрлэгдэх Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээний уулзалтууд, Хятадтай эрчимжүүлж байгаа хамтын ажиллагаа зэрэг кремлийн гадаад бодлогын идэвхийг аваад үзвэл G7 саммитад оролцоогүй нь өчүүхэн зүйл болон харагдана гэж Die Zeit тэмдэглэв.
Өнөөгийн энэ нөхцөлд илүү их чөлөөтэйгээр өөрийн бие даасан бодлогыг явуулах боломж авч байгаа Кремль л хожиж байна хэмээн сонин онцлон бичжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР