Энэтхэгийн Манипур мужид зэвсэгт этгээдүүдийн халдлагын улмаас амь үрэгдсэн цэргийнхний тоо 20 хүн болон өслөө гэж IANS агентлаг мэдээлэв. Өмнө нь хохирогчдын тоог 10, шархадсан хүмүүсийн тоог 12 гэж байсан юм.
Армийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр, цэргийн дөрвөн машиныг гранат харвагчаар буудсан байв. Одоогоор ямар нэгэн бүлэглэл хэргийн хариуцлагыг аваагүй байгаа.
Сүүлийн арван жилийн дотор хийгдсэн хамгийн хүчтэй халдлага энэ болж байгаа ажээ. Манипур муж нь зүүн хойд хэсгийн хамгийн тайван биш нутгуудын нэг юм. Сүүлийн жилүүдэд салан тусгаарлагчид ба цэргийнхний хоорондын мөргөлдөөнөөр жил бүр зуугаад хүн амь үрэгдэж байна. Самуун дэгдээчдийн гол байгууллага нь 19 орчим зэвсэгт бүлэглэлийг нэгтгэсэн куки үндэсний Ардын нэгдсэн фронт болж байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР