БНСУ-ын хөвгүүд цомон дээр гишгэж зохисгүй үйлдэл гаргав

Хуучирсан мэдээ: 2019.05.31-нд нийтлэгдсэн

БНСУ-ын хөвгүүд цомон дээр гишгэж зохисгүй үйлдэл гаргав

БНСУ-ын хөвгүүд цомон дээр гишгэж зохисгүй үйлдэл гаргав

БНХАУ-ын Чэндуд болсон 18 хүртэлх насны хөлбөмбөгийн “Panda Cup” тэмцээнд БНСУ-ын баг түрүүлсэн ч цомон дээрээ гишгэж зохисгүй үйлдэл гаргажээ. Тэд Тайланд, Шинэ Зиланд, БНХАУ-ын багийг дараалан хожиж, цомын эзэн болсон байна. Гэвч тэмцээний шагналд ирсэн цомон дээрээ гишгэж, зохисгүй үйлдэл гаргасан тул БНСУ-ын багийн алтан медалийг зохион байгуулагчид өчигдөр хураажээ.

Хэдийгээр тамирчид уучлал гуйгаад өнгөрсөн ч олон улсад тэднийг шүүмжилж эхэллээ. Мөн улсынхаа нэр хүндийг унагасан хөвгүүдийн талаарх нэвтрүүлэг бэлтгэж тамирчдын ёс суртахууны  тухай хэлэлцүүлэг өрнүүлж эхэлсэн байна.

“Хөгжөөн дэмжигчдээ гомдоосон үйлдэл хийлээ. Бид үнэхээр их харамсч байна” гэж багийн гишүүд хэлж уучлал гуйсан ч алтан медалийг нь хураагаад зогсохгүй олон улсад шүүмжилж эхлэв.

“Panda Cup” тэмцээн тавдугаар сарын 24-29-ний өдрүүдэд болжээ.

Ч.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
12
ХахаХаха
6
БурууБуруу
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж