Хүн ардынхаа аюулгүй байдлын төлөө хоёргүй сэтгэлээр амь нас дэнчин тавьж, нойр, хоол, халуун, хүйтнийг тэсвэрлэн зүтгэж явдаг хүмүүс бол онцгой байдлын албан хаагчид билээ.
Үер, түймэр, газар хөдлөлт гээд байгалийн гамшиг тохиолдсон нөхцөлд тэд л ажил амралтгүй бидний төлөө авралын эзэд мэт зүтгэдэг.
Ийм чухал ажил хийдэг хүмүүс сайн амарч, бэлтгэгдэх ёстой юм. Вагнер Ази Тоног Төхөөрөмж компаний зүгээс онцгой байдлын албан хаагчиддаа зориулан Онцгой байдлын ерөнхий газрын харьяа “Онцгой жаргалант сувилал”-ын хөлбөмбөгийн талбайг түрээсийн техникүүдээ ашиглан засч өглөө. Одоо тус талбайд зүлэг дэвсэхэд бэлэн болсон. Онцгой байдлын ерөнхий газраас тус дэмжлэгийг өндрөөр үнэлж манай компанид өргөмжлөл, талархал гардууллаа.
Холбоотой мэдээ