Парис: “Ролан Гаррос”-ын аваргын төлөө өрсөлдөхөөр Швейцарийн Стан Вавринка шалгарлаа. Тэрээр баасан гаригт болсон хагас шигшээд тоглолтод Францын Жо Вильфред Цонгаг 6:3, 6:7(1:7), 7:6(7:6), 6:4-өөр буулган авснаар тус тэмцээний аваргын төлөө өрсөлдөхөөр шалгарлаа. Тэмцээнд наймд эрэмбэлэгдсэн Швейцарийн С.Вавринка шөвгийн наймд алдарт Рожер Федерерийг хожиж, хагас шигшээд шалгараад байсан юм.
Харин тэмцээнд 14-т эрэмбэлэгдсэн Францын Жо Вильфред Цонга хагас шигшээ хүрэхдээ топ теннисчдээс Чехийн Т.Бердых(4), Японы Кей Нишикори(5) нарыг хожжээ. Энэ жил 30 настай Цонга тус тэмцээний оргил амжилтаа үзүүллээ.
Мөн баасан гаригт болсон Сербийн Новак Жокович, Их Британы Энди Маррей нарын тоглолт борооны улмаас хойшлогдоод байна. Тоглолтыг 2:1-ээр (6:3, 6:3, 5:7, 3:3) Жокович илүүрхсэн бөгөөд энэхүү тоглолт өнөө шөнө болох юм.
Ийнхүү тавдугаар 24-ний өдөр эхэлсэн "Францын нээлттэй тэмцээн" буюу "Ролан Гаррос"-ын эрэгтэйчүүдийн ангилалд энэ жил шинэ аварга төрөх юм. Шөвгийн наймд шороон талбайн хаан Испанийн Рафаэль Надаль, алдарт Швейцарийн Рожер Федерер нар хожигдсоноор дээрх теннисчидэд түрүүлэх боломж олдсон. Одоогоор Швейцарийн Стан Вавринка талбайн эзэн Цонгаг хожсоноор аварга төлөө өрсөлдөх эрхтэй болсон.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн ангилалын финалын тоглолт болох бөгөөд АНУ-ын Серена Уильямс, Чехийн Луция Шафарова нар шалгараад байгаа.
Ч.БОЛОР